Хүүхэд өдөрт дунджаар 2500-3500 өөр өөр төрлийн бодол боддог. Нас биед хүрсэн хүн өдөрт 15,000-25,000 төрлийн бодол боддог. Гэхдээ нас биед хүрсэн хүн өдөрт 15-35 удаа л ямар нэгэн зүйлд инээдэг, инээмсэглэдэг, мишээдэг бол, хүүхэд өдөрт 400-600 удаа ямар нэгэн байдлаар инээдэг.
Нэг талаараа хүнд бодох зүйл бага байх тусам инээх, аз жаргалтай байх зүйл нэмэгддэг бол, нөгөө талаараа бодол их байх тусам, ямар нэгэн зүйлийн учир шалтгааныг таньж мэдэх тусам инээх нь багсаж байгааг харж байна. Хүүхэд бол, өлсөх, тоглох, чихэр идэх, тариа тариулахгүй байх. Аав ээжийгээ хүлээх гэх мэт яг хэрэгтэй өнөөдөр шаардлагатай байгаа, хэрэгцээтэй байгаа зүйлээ боддог. Харин том хүн гутал, оймс, ажил гээд бодох зүйл ихтэй учраас инээх нь илүү бага бөгөөд ихэнх бодол нь өөрт нь зарим нэг талаараа онцын чухал биш зүйлүүдийн талаар бодож байгааг та харж байна. Иймд та бүхэн илүү ухаалаг байж, яг өөртөө хэрэгтэй зүйлийн тухай бодож, хэрэггүй зүйлд санаагаа чилээхгүй байх нь, үргэлж инээмсэглэж, инээх шалтгаанаа бодож олох нь урт удаан аз жаргалтай амьдрах нууц юм.
Шинэ мэдээ