Зүүд зөнтэй юу

Зүүд түүний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өдийг хүрснээс энэ тал дээр хийсвэр өнцгүүд илүүтэй давамгайлдаг. Зүүдний тайлал, зөн ёрлох, хоёрдахь бие, зэрэгцээ ертөнцийг зүүдтэй холбодог идеал санаанууд түгээмэл байдаг.

Тэгвэл зүүд нь эдгээр хийсвэр санаануудтай ямар ч холбоогүй, идэж унтахтай адил ердөө л бие организмын салшгүй нэгэн процесс юм.

Зүүд үндсэн 2 үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь зүүд гэж юу вэ? Гэсэн асуултанд бүрэн хариулт нь болж өгнө.

Нэгдүгээрт гадны аюул ослоос хамгаалах

Ямар нэгэн сэтгэлийн түгшүүр зовнил болон баталгаатай амгалан бус орчинд унтах үед тархи зүүд хэмээх програмыг идэвхижүүлж ажиллуулдаг. Ингэснээр хүн дуу чимээ зэрэг гадны аливаа нэгэн нөлөөллөөс богино хугацаанд сэрэхэд бэлэн байдалд унтаж байдаг. Энэ нь учирч болзошгүй гадны эрсдэлээс өөрийгөө унтаж байхад хүртэл хамгаалах боломжийг зүүдээр дамжуулан олгодог. Тархины үндсэн функц амарч байх үед сонор сэрэмж өндөрсөх, сэргэг унталтын програм гэж тодорхойлж болно.

Хоёрдугаарт бие организмын үйл ажиллагааг шаардлагатай үед дэмжих

Хүн унтаж амрах үед бие организмын үйл ажиллагаа сэрүүн байх үеийнх шигээ явагдах шаардлага нилээд тулгардаг. Жишээ нь: Бие өвдсөн үед унтаж байсан ч дархлааны систем маань бүрэн хэмжээгээр хүчтэй ажиллах шаардлагатай болдог. Мөн унтахын өмнө их идсэн бол хоол боловсруулах систем тэр чигтээ эрчимтэй явагддаг байна. 

Нэгэнт унтаж амарч буй тархины үйл ажиллагааний үр дүнд бие организмын идэвхжил сэрүүн байх үеийнхээс эрс буурдаг тул эрчимтэй үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангадаггүй. Үүнийг хангахын тулд унтаж амарч байх үед зохиомлоор сэрүүн байх үеийн өгөгдлийг зүүдний тусламжтайгаар бий болгодог. Хүн зүүдэндээ идэвхитэй хөдөлгөөн хийнэ. Энэ мэдээллийг дархлааны болон бусад эд эрхтний үйл ажиллагааны систем рүү илгээснээр тэдгээр нь хүний сэрүүн байх үеийнхтэй ижил эрч хүчтэй ажиллах боломжтой болгодог байна.

Энгийнээр хэлбэл тархины үндсэн хэсгүүд амрангаа зүүд гэдэг програмыг ажиллуулаад орхиж байна гэсэн үг. Түүгээрээ биеийн үйл ажиллагааны системүүдийг сэрүүн үеийнх мэт хуурч, идэвхтэй ажиллах нөхцлөөр хангаж өгдөг байх нь.Энэ 2 үүргээр нь зүүдийг дүгнэж хэлбэл тархи амрах үед орлох туслах програм буюу хиймэл оюун санаа хэмээн тодорхойлж болно.

Харин хүн юу зүүдлэх нь энд ямар ч ач холбогдолгүй.

Хүний тархинд байгаа мэдээллийн сангаас зохиомжлон зүүдлэх, уран сэтгэмжээр зүүдлэх зэрэг нь хүний сэрүүн байх үедээ ч гүйцэтгэж чадах тархины үйлдэл юм. Зөнтэй зүүд, зүүд биелэх нь зэрэг нь маргааш гуламжинд таньдаг хэн нэгэнтэй тааралдах уу үгүй юу гэдэгтэй л адил магадлалын зүйл юм.     Мөн элдэв муу ёрын зүүд ч таны тархинд хадгалагдаж буй айдас түгшүүрийн элдэв янзын мэдээллээс урган гардаг тул ач холбогдол өгөөд дэмий байдаг. Өмнө хэлснээр зүүд бол хүний зохиомлоор хөдөлгөөнд оруулах үүргээ гүйцэтгэхийн тулд тархинд буй мэдээллийн сангаас юу дуртайгаа авч зохиомжилдог байна.

Баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал