Шинэ зүйлийг анх харахдаа сэтгэл дотроо үргэлж галыг төсөөлж байгаарай.

Шинэ хүн, шинэ өглөө, шинэ ажил, шинэ хоол гээд. Гэхдээ шинэ зүйлд маш олон зүйлийн учир байдаг бөгөөд, түүнийг хэрхэн мэдрэх, мөн мэдвэл зохих олон зүйлийн тухай мэдэж авах болно. 
 
Шинэ зүйл гэдэг нь таны болон тэр шинэ зүйлийн энерги хэрхэн зохицож байгаагаас мэдэж болно. Жишээ нь: Хэр зэрэг танд таалагдаж нөлөөлж байна, хэр өөрчилмөөр санагдаж байна гэх мэт. Иймд ямар нэгэн шинэ зүйл гэдэг бол цоо шинэ таны мэдэрч үзээгүй энерги байх бөгөөд, түүнийг нь тааруулах шингээх ухааныг бид нар дасан зохицох гэж нэрлэдэг. Хамгийн эхний зөвлөгөө бол ямар нэгэн шинэ зүйлийг анх удаа нүдээрээ харахдаа сэтгэл дотроо үргэлж галыг төсөөлж бодож байгаарай. Шинэ хүн, шинэ хувцас гэх мэт шинэ зүйлийг анх харахдаа ямар ч хамаагүй түүдэг, том галыг төсөөлж бодох нь та хоёрын энерги тааламжтайгаар хурдан зохицоход туслах болно.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал