Фэнг Шүйд гэрийн үүд нь зөвхөн хүн орж, гардаг хэсэг биш юм. Гэр доторх амьдрал гадаад ертөнцтэй холбогддог хамгийн хөдөлгөөнтэй хэсгүүдийн нэг гэж үздэг.
Хүн ажилдаа явдаг, сургуульдаа явдаг, уулзалтад ордог, наймаа арилжаа хийдэг, шинэ хүмүүстэй танилцдаг. Өсөж дэвжих олон боломж гэрийн гаднаас эхэлдэг.
Тийм учраас намрын эхэнд үүдний хэсгээ зуны улирлын үлдэгдэл зүйлсээр дүүрэн орхихоос илүүтэйгээр ирж буй улиралдаа зориулан бага зэрэг өөрчлөх нь зүйтэй.
Энд бас нэг учир бий.
Намар бол байгаль бүх зүйлээ шинээр ургуулах гэж яардаг улирал биш. Харин бүтэн зуны турш ургуулсан зүйлээ боловсруулж, хураан авдаг үе.
Хүний амьдралд ч гэсэн дандаа шинээр эхлэхээс илүүтэйгээр өмнө нь хийсэн ажлынхаа үр дүнг хүртэх үе гэж байдаг.
Тиймээс энэ намар заавал олон шинэ зүйл эхлүүлэх гэж өөрийгөө шахах хэрэггүй.
Харин эхлүүлсэн ажлаа дуусгах, удаан хугацаанд хөөцөлдсөн зүйлээ нэг тийш нь болгох, хийсэн ажлынхаа үр шимийг хүртэхэд анхаарлаа хандуулаарай.
Гэрийн үүдэндээ намрын хувцсаа гаргаж, эмх цэгцтэй байрлуулах нь үүнийг сануулах улирлын жижигхэн өөрчлөлт юм.
Зун ургуулсан зүйлээ намар хураадаг.
Харин сайн хурааж чадсан хүн дараагийн улиралдаа хоосон үлддэггүй гэсэн бэлгэдэлтэй.
Тиймээс энэ намрыг зөвхөн шинэ зүйл эхлүүлэх үе гэж бус, өмнө нь хийж бүтээсэн зүйлсийнхээ үр дүнг харж, хөдөлмөрөө үнэлж, дараагийн алхамдаа бэлдэх үе гэж ойлгоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ