Далд зургийн цомогтоо нандигнан хадгалаарай

Хүмүүс гэрэл зурган дээр баяртай, баяр хөөртэй үйл явдал болж байхад зураг дарж түүнийгээ пин пост болгож оруулах эсвэл угаалгаж гэртээ томоор жаазлаад тавьдаг. Энэ их буруу.
Учир нь аз жаргалын энерги хэрэгтэй газраа үүсэж хэрэгцээгүй болсон газраасаа урсгалаараа өнгөрөн одож байдаг. Хуучин шалны алчуураа хаяхгүй бол шинэ шалны алчууртай болдоггүй гэдэг шиг ямар нэгэн хуучин хэрэггүй зүйлээ суллаж байж шинэ таатай зүйлийн орон зай бий болно.
Аз жаргалтай мөчүүдийг нь цаг тутам, минут тутам танд сануулж ил байгаад байвал эсрэгээрээ гэр бүлийн аз жаргалыг хөнөөгч, явуулагч болгож хувиргах болно. Өөрөөр хэлбэл аз жаргалын энерги нь дүүрэн харагдах бөгөөд шинэ энергийн урсгал орж ирэхгүй гэсэн үг юм. Мэдээж сайхан үеүддээ зураг авч, бичлэг хийж хадгалж үлдэж болно о. Гол нь зургийг нь угаалгалаа гэхэд зургийн цомогтоо хадгалж, бичлэгээ ч гэсэн google drive ч юм уу ямар нэгэн юманд хадгалах хэрэгтэй. Харин байнга өөртөө сануулж ил гаргаж тавиад хэрэггүй л гэсэн үг юм.
 
Мөн хүмүүсийн хийдэг бас нэг алдаа бол талийгаач болсон хайртай хүмүүсийнхээ зургийг ил тавьдаг. Мэдээж та хайртай, хайрласаар ч байх болно. Гол нь далд буюу зургийн цомогтоо байлгаарай гэж хэлэх гэсэн юм. Тэгэхгүй бол мөн л гэрийн энергийг сарниулж байдаг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал