Хүнд зээлсэн мөнгөө авах хүсэл

Хүнд зээлсэн мөнгөө авах хүсэл.
Хэн нэгэнд зээл өгч буй зүйл бол тэр хүнд хэр зэрэг итгэдэг, хэр зэрэг юмны учир шалтгааныг ойлгосон хүн бэ? гэдэг нь харагдана. Харин зээлэх амархан ч зээлээ эргүүлж авах нь маш хэцүү байдаг. Учир нь нөхцөл байдлыг та ойлгосон ч эргүүлж төлөх, боломжийг нь та ерөөсөө олж харж чадаагүй, дутуу тооцоолсон учраас л ингэж хохироод байгаа юм. Жишээ нь: Танаас нэг хүн 1 сая төгрөг гуйхад та тэр хүнд мэдээж өчүүхэн ч төдий эргэлзэхгүй бол шууд л зээлнэ. Харин бага ч гэсэн эргэлзэж байвал тэр хүндээ би боломжгүй байна, гэхдээ таны асуудлыг би ойлгож байна, найз нь чамд 100к л зээлэх боломжтой байна гэж хэлээрэй. Хэрэв үнэхээр мөнгө хэрэгтэй бага багаар ч гэсэн цуглуулна гэж бодсон хүн бол талархаж хүлээж авах бол, харин эргүүлж өгч чадахгүй гэж бодож байсан хүн татгалзана.
 
Нэгэнт зээлчихлээ гэж бодъё. Тэгвэл эргүүлж авахын тулд:
  1. Тэр хүний амьдардаг гэрийн зүг рүү нь мөнгө өгөх хугацаанаасаа хэтэрсэн бол өглөө эрт нэг дусал сүү өргөж, тэр хүний замыг нь сайхан болгож засаж байгаарай.
  2. Мөн баруун урд буюу хайрын зүг дээрээ ямар нэгэн хос зүйл байрлуулах хэрэгтэй. Хос эрэгтэй эмэгтэй утгыг илэрхийлсэн аяга байрлуулах нь маш үр дүнтэй.
  3. Өглөө эрт зөгийн балтай ус, зөгийн балтай цай уух нь маш сайн. Зөгийн бал нь соронзыг илэрхийлдэг учраас үргэлж танд аз завшаан боломжийг дуудаж өгөх болно.
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал