Хэрүүл гэдэг зүйл бол хамгийн байж болохгүй онцгүй таагүй зүйл. Жишээ: Газтай ундааг сэгсэрч байгаад задална гээд та төсөөлөөрэй. Ундаа асгарахаас гадна, хувцас хунар гар дээр нь асгарна. Ундаандаа ч уух гэж байгаа хүндээ ч гарзтай зүйл. Уур биеийг зовооно. Уул морийг зовооно гэж манай өвөг дээдэс зүгээр ч нэг захиагүй.
Уурлаж бухимдаж хэрэлдэж байх үед хүний биеэс маш өндөр хэмжээний даавар ялгарч байдаг. Энэ нь хүний биед байх бүх энергийг замбараагүй болгож, асар богино хугацаанд энерги хүлээж авах чадваргүй болгодог. Энэ үед хүний биеийн дархлаа ч маш их мууддаг учраас өвчлөх, цаашлаад азгүйдэх, болчимгүй алхам хийх үндэс шалтгаан болдог юм. Тиймээс аль болох хэрэлдэхгүй, уурлаж бухимдахгүй байх, янз бүрийн баримт нотолгоогүй зүйл үзэх, итгэх гэх мэт зүйлээс хол байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь уурласан үед хүнд усан махбод маш их дутагддаг учраас:
1. Ус уух.
2. Нүүрээ угаах
3. Ямар нэгэн цэцэг ургамал услах хэрэгтэй. Ингэж байж өөрт байгаа усан махбодын энергийг сэргээж чадсанаар хоромхон зуур эргээд хэвийн энерги хүлээж авах чадвартай болдог.
Баярлалаа.
Шинэ мэдээ