FOMA МЭДЭЭ

Муу энергийг хэрхэн өөрчлөх вэ?

2024-08-25

Хэрүүлийн энергийг өөрчлөх. Хэрүүл, уур ууцаар гэдэг бол тархи болон зүрхнээс ялгарч буй маш өндөр дээд эрчим юм. Өөрөөр хэлбэл хэрүүл маргаан, уур бухимдал нь гал махбодыг үүсгэж байдаг. Гэхдээ маш хүчтэй таагүй гал махбод. Үүнийг хүчээр зогсоож, мартаж, шийдэхгүйгээр орхих нь эргээд тэр махбод руу ус цацаж унтрааж байгаатай адилхан.
Үүний дараа таны гал махбод сэргэхгүй их уддаг. Энэ нь урамгүй болох, юу ч хийхийг хүсэхгүй байх, итгэл найдваргүй болох гээд олон шалтгаантай. Иймээс уурлаж, бухимдаж, хэрэлдэж маргалдсан үедээ дараа нь кино үзээд ч хамаагүй инээж байгаарай. Инээд нь өөрөө эргээд халуун дулаан гал махбодыг үүсгэж байдаг. Инээд нь үргэлж танд өөртөө итгэх итгэл гал махбодыг өгч байдаг юм.
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал