Гэр бүлийн үнэ цэнэ

Гэр бүл нь салах болсон 4 гэр бүл, гэр бүл нь бат бөх харилцаатай 4 гэр бүлийг сонгож авсан.

Гэр бүл нь салах дээрээ тулсан 4 гэр бүлийн 4 салах шалтгаан нь:

  1. Байнга шүүмжилж, харьцуулалт хийж ямар нэгэн зүйл шаарддаг. Энэ нь шүүмжлэл, ямар нэгэн зүйлийг байнга засаж, өөрчлөх талаар шаардах, бодит нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй, өөрчлөх талаар зөв гаргалгаатай шийдэл олж чадахгүй. Энэ гэр бүл нь хамгийн бохир, хамгийн замбараагүй урсгалтай төмөр махбодыг үүсгэж байдаг.
  2. Хүссэн үед нь бэлгийн харилцаанд орж, үргэлж хүссэн үед нь дуртай хоолыг нь хийж өгдөг. Энэ нь өөрийнх нь ихэнх нандин зүйлийг үнэгүйдүүлж, нэгэнт миний хүссэнээр байдаг учраас энэ хүнтэй яаж ч харьцсан яадаг юм гэсэн байдлыг дууддаг.
  3. Сонирхолтой хэр нь нууцлаг байж чадаагүй. Бүх хамаатан садных нь амьдрал нь ил, өөрийнх нь мөрөөдөл нь ил, ямаршуу ухаантай, ямар зүйл дээр илүү чадамжтай вэ? гэдэг нь үргэлж ил байсан учраас нөгөө талаараа би энэ хүнийг бүх муу муухайг мэднэ хэмээн бодож, маргаан гарч эхлэх.
  4. Хамтдаа дэндүү бага үнэ цэнтэй зүйл бүтээсэн. Хамтдаа аялж, хамтдаа нууц газар очиж, хамтдаа сонирхолтой зүйлс туршиж, хамтдаа хөгжилтэй мөчүүдийг бүтээгээгүй удсанаас болж уйдаж эхэлсэн.

Харин гэр бүл нь тогтвортой 4 айл нь дээрх зүйлсийг эсрэгээр нь хийж, олон зүйлсийг олж авч, өөрсдөдөө хэтэрхий гоё үнэ цэнтэй, сайхан дурсамж, сайхан зүйлсийг бүтээсэн байдаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал