Гэр бүл болж нэг гэрт орно гэдэг бол ганц хүний амьдрал биш. Тиймээс ганц хүн айл болдоггүй гэсэн үг бий. Таны дуртай зүйлд гэр бүлийн гишүүн дургүй байж болно. Гэхдээ гэр бүлийн хүн нь дургүй байлаа гээд та өөрийнхөө дуртай сонголтоосоо татгалзах ёстой гэсэн үг биш. Хүн бүрийн л амьдрал янз бүр байгаа ч бусдад төвөг удахгүйгээр өөрийнхөө сонголт, сонирхолдоо, дуртай зүйлдээ цаг гаргаж тохижуулах нь нэг төрлийн ухаан шаарддаг. Иймээс илүү хүмүүнлэг, ардчилсан байдлаар гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийдвэрээ гаргаж байгаарай. Орыг ор, хөнжлийг хөнжил гэж битгий бод. Шууд утгаараа ор, хөнжил ч гэсэн хүний өндөр, биеийн жин, бас унтаж амрахад тохирох эсэх зүйлд анхаарах хэрэгтэй.
Эхлээд чанар үнээ хардаг ч тохирох эсэхээ туршиж үздэггүй. Тиймээс илүү сайн ярилцаж, сэтгэлдээ нийцүүлдэг байгаарай. Фэнг Шүй бол танд таагүй зүйлийг нь, анхаарах ёстой зүйлийг нь хэлж өгч байдаг. Тиймээс таны хичээл зүтгэл үүнд хамаатай. Жишээ нь: Маш үнэтэй хэр нь хэрэг нь гардаггүй, хаяна гэхээр хаяж болдоггүй, зарна гэхээр зарж болдоггүй олон тавилгатай айл байдаг. Тэдгээр дээр нийтлэг харагддаг жишээ нь хараад байхад ажил төрөл нь дандаа нэг зүйл дээр очоод гацчихдаг. Өөрчлөгдөөд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг нэг хэвэндээ их уддаг. Иймээс ийм үр дүнгүй ашигладаггүй тавилгаас аль болох татгалзаарай, хэрэглэх бүрд баярлаж, ашиглах бүрд урам зориг орох байдлаар бүх зүйлээ сонгоорой гэж хэлмээр байна. Сэтгэл хөдлөлөө дараад ухаантай байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ