Хэн нэгнийг хүчлэх нь буруу

Яагаад таны лам бөө дээр дагуулж очсон хүмүүс өөрчлөгдөж, засал авдаггүй вэ? Шалтгаан нь их энгийн. Учир нь тэр хүмүүс тэр заслыг нь эсвэл тэр эмнэлэгт очихыг хүсээгүй байгаад л байгаа юм. Мэдээж бид нар нэг нэгэндээ сайн санаж, хайрлаж, буруу байна, алдаад байгааг нь ойлгуулахын тулд ийш тийшээ дагуулж очдог.

Засал гэдэг нь сэтгэл зүйн болон бие махбодын заслыг хэлдэг. Засаж ажиллахгүй болсон, бодоогүй зүйлийг нь бодогдуулсан, санаагүй мартсан зүйлийг нь сануулахыг засал гэдэг. Хийх гээд бодоод яваад байгаа хэр нь хийхгүй байгаа, бүтээх гээд хүсээд байгаа хэр нь бүтэхгүй байгаа зүйлийнх нь шалтгааныг олж өгөхийг засал гээд байгаа юм.

Явах гишгэх газраа олчихоод гишгэхгүй байвал, өөрчлөхгүй байвал, хэт эмзэг мэдрэмтгийгээр өөр дээрээ тусгаж аваад байвал хэзээ ч таны хүсэл биелэхгүй.

Харин хүсэж байгаа хүн тэс өөр. Үсэг сурахыг, алхахыг, хайрлахыг, үнсэхийг хүсэж байгаа хүний нүд, царай, үйлдэл нь өөр байдаг. Иймдээ ч ихэнх нь санасандаа хүрдэг. Үүнийг бид нар амжилт гэж нэрлэдэг.

Иймд хэн нэгнийг хүсээгүй байхад нь, зөвшөөрөөгүй байхад нь, өмнөөс нь Фэнг Шүйн хувийн зөвлөгөө авах нь буруу. Ганцхан фэнг Шүй ч биш. Бусад зүйл дээр амьдрал дээр өөр сонголтод дээр хүнийг хүсээгүй байхад нь битгий хүчилж байгаарай. Хүсээгүй байхад нь нурууг нь нухаад, өвчнийг нь гаргаад өгье гэхэд нөгөө хүмүүс нь уурлаад байдгийг бид мэднэ. Миний нуруу хөшөөд байна хэд сайхан нухаад өгөөч гээд гуйсан, хүссэн үедээ хүмүүс өөрсдөө тэвчиж байгаад нухуулдгийг ч бид мэднэ. Засал гэдэг бол яг үүнтэй ижилхэн л зүйл юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал