Ажлын байрны энергиэ шинэчилж, шинэ энерги оруул

Ажлын байран дээрээ хугацаа нь дууссан, аль хэдийн хэрэгжээд өнгөрсөн зүйлсийг удаан хадгалах шаардлагагүй.

Ханандаа хэдэн жилийн өмнөх зарлал, урамшууллын мэдээлэл, хуучин үнэ тариф өлгөөтэй хэвээр байдаг газрууд олон таардаг. Мөн дууссан арга хэмжээний самбар, хүчингүй болсон үйлчилгээний танилцуулга, ажиллахаа больсон QR код хүртэл байж байдаг.

Эдгээрийг нэг удаа сайтар шалгаарай. Зарим ажлын байранд хэзээний болсон тоглолтын плакат, хуучин оны хуанли зүгээр л гоёл чимэглэл болгон өлгөөтэй байдаг. Энэ нь тохиромжгүй.

Фэнг Шүйд ажлын байрны харагдахуйц хэсэгт байрлах мэдээлэл нь тухайн байгууллагын одоо хийж буй ажил, үйл ажиллагаатай холбоотой байх ёстой гэж үздэг. Аль хэдийн дууссан зүйлээ байнга харуулж байх нь өнгөрсөн ажлаа одоогийн ажилтайгаа хольж байгаатай адил.

Ялангуяа үйлчлүүлэгчид хамгийн түрүүнд хардаг самбар, ханын мэдээлэл, кассын ойролцоох зарлалуудыг тогтмол шалгаж, шинэчлэхэд анхаараарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал