Ер нь жоохон азгүйдэлд, аз дуудахын тулд.
- Ер нь л нэг л явцгүй болоод, хачин сонин таагүй зүйлс их тохиолдоод байгаа бол, яг бүтэх гэж байснаа асуудал гараад зогсоод байгаа бол үүнийг шийдэж төлөвлөхийн тулд зүгээр л өөрийгөө баярлуулаарай. Гоё хоол идээд, гоё газраар орж, өөртөө хэрэгтэй гоё зүйл авч сэтгэлээ сэргээгээрэй. Өөрийгөө баярлуулж сэтгэлээ сэргээх үед хүний ажлыг бүтээх шороон махбод сэргэж илүү ухаалаг, илүү нухацтайгаар ажилдаа хандаж чаддаг байна.
- Бассейнд сэлээрэй. Тайван тогтуун усанд хүн өөрийгөө суллаж, хөвж, сэлж чадвал хүний сэтгэл санаа өргөгдөж, мөн азтай байх модон махбодыг сэргээхэд ус тусална. Мөн таагүй орчноос өөрийгөө тусгаарлаж, илүү өөр таатай орчноор сольж байна гэсэн утгыг илэрхийлдэг.
- Сайн чанарын цэвэр ус уух хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ