Үргэлж сайн байх нь

Үргэлж сайн байх гэсэн, сайн ээж, сайн аав, сайн охин, хүүхэд байх гэсэн шалтгаан нь чамайг сэтгэл санааны гүн хямралд оруулж үнэ цэнийг нь байхгүй болгодог. Өглөө бүр хичээж, өглөө бүр эрт сэрж ажилдаа явж байтал нэг мэдэхэд юунд дуртай, ямар зүйлээс таашаал авдаг, ямар үед баярладаг, яавал бүх зүйл чамд таалагддаг, юу чамд хамгийн хэрэгтэйгээ марчихдаг. Нэг л мэдэхэд та хөгширсөн байх болно.
 
Үргэлж сайн сайхан, үргэлж тэдний төлөө биш, бага цагт олон зүйл амжуулах, хаяа залхуурах, хааяа алдаа гаргах эрхийг өөртөө болон гэр бүлдээ маш сайн өгч байх хэрэгтэй. Үргэлж хичээх, үргэлж сайн байх гэсэн чанар нь эцэстээ чамайг гал махбодын Фэнг Шүйгээр илүүдэлд хүргэх бөгөөд энэ нь сэтгэл санаа тогтворгүй байх, бусад хэрэгтэй олон зан чанараа алдаж, таагүй болоход нь нөлөөлөх хүчин зүйлс болдог. Иймээс хайрлах бахархах сэтгэлийг заримдаа аяга цай, цэлгэр сайхан ой модод, хүнгүй гудамж, бусад эргэн тойронд байгаа зүйлсээсээ нөхөж болно гэдгийг битгий мартаарай.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал