Фэнг Шүйн бэлгэдэлд гэрэл нь зөвхөн орчныг гэгээлэг болгодог зүйл биш юм. Мөн айл гэрийн эв найрамдал, уур амьсгал, эерэг энергийг илэрхийлдэг.
Тиймээс гэрийнхээ үүдний хэсэгт байрлах гэрэлд анхаараарай. Үүд бол гаднын хүмүүс, мэдээ мэдээлэл, элдэв харилцаа гэрт нэвтрэн орж ирдэг хамгийн эхний орон зай юм.
Үүдний гэрлээ хэт хурц биш, зөөлөн шаргал туяатай байлгахыг зөвлөж байна. Орой бүр гэртээ ирээд үүдний гэрлээ хэсэг хугацаанд асааж хэвшээрэй.
Үүнийг гаднын таагүй үг, хэрүүл маргааныг гэрийнхээ босгон дээр үлдээж, дотогшоо амар амгаланг урин оруулж буй бэлгэдэл хэмээн ойлгож болно.
Мөн анивчдаг, шатсан, эвдэрсэн гэрлийн чийдэнг солих хэрэгтэй.
Гэрэл гэгээтэй байхын адил гэр бүлийн харилцаа ч гэрэлтэй байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ