Фэнг Шүйн бэлгэдэлд баруун гарыг аливаа зүйлийг гадагш чиглүүлэх, зүүн гарыг хүлээн авах гэсэн утгаар тайлбарладаг.
Тиймээс, өөртөө аз, сайн мэдээ, таатай боломж дуудах нэгэн жижиг зан үйлийг зааж өгье.
Өглөө гэрээсээ гарахын өмнө хоёр гарынхаа алгыг хооронд нь гурван удаа зөөлөн үр. Дараа нь баруун гараа атгаж, зүүн гарынхаа алгыг дээш харуулан дэлгэнэ.
Ингээд баруун гарынхаа атгасан нударгыг зүүн гарынхаа алган дээр гурван удаа зөөлөн товшино уу. Товших бүрдээ:
"Сайн бүхэн ирэг.
Саад бүхэн холдог.
Үйлс бүхэн дэлгэрэг."
гэж хэлээрэй.
Дараа нь хоёр гараа дэлгээд, алгаа дээш харуулан хэдэн хором барина. Ингэснээр та өөрт ирэх сайн сайхан бүхнийг хүлээн авч байгаагаа бэлгэдэж байгаа юм.
Энэхүү гарын байрлал нь аз жаргал, өөрчлөлтийг авчрах, сэтгэл санааг хамгаалах сайн арга юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ