Гэрийнх нь төв хэсэгт юу байдаг вэ?

Зарим айлд ороход зах хэсгээрээ цэвэрхэн боловч яг төв хэсэгтээ эд зүйл ихтэй байдаг. Цалин буух эсвэл бага зэрэг мөнгө орж ирэх бүрд хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг цуглуулсаар байдаг. Ингэснээр гэрийн орчинд эмх замбараагүй байдал үүсэж, сөрөг энерги хуримтлагддаг гэж Фэнг Шүйд үздэг.

Том ширээ, хайрцаг, хүүхдийн тоглоом, сандал, хэрэгтэй, хэрэггүй жижиг тавилга зэрэг нь гэрийн төв хэсгийг өөрийн мэдэлгүй дүүргэдэг.

Фэнг Шүйд гэрийн төв хэсгийг зөвхөн нэг өрөөний асуудал гэж үздэггүй. Харин айлын бүх хэсгийг хооронд нь холбож байдаг гол төв гэж үздэг.

Тиймээс энэ хэсэгт заавал үнэтэй эд зүйл тавих, эсвэл тусгай засал хийх шаардлагагүй. Харин аль болох зайтай, цэвэр цэмцгэр, хөдөлгөөн чөлөөтэй байлгах нь чухал.

Гэрийн төв хэсэг зайтай, цэгцтэй байх тусам орон зай илүү уужим, тайван, ая тухтай мэдрэмж төрүүлнэ.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал