Өдөр бүр гэртээ анхаарлаа хандуул

Айл гэрийнхээ орчин, энергийг цэвэр цэмцгэр байлгахад анхаарах нь сайн сайхан амьдралтай салшгүй холбоотой.

Сүүлийн үед айлуудад зөвлөгөө өгөхдөө тухайн айлын орчин, байгаль дэлхийгээс үүссэн анхдагч энерги нь маш сайн байна гэж дүгнэх тохиолдол олон. Тиймээс “Энэ айл өөдлөн дэвшиж, сайн сайхан амьдрах боломжтой” гэж хэлдэг. Гэтэл бодит амьдрал дээр тухайн айлд болж бүтэж байгаа зүйл ховор, нэг л урагшлахгүй байх тохиолдол бий.

Үүний нэг шалтгаан нь тогоогоо угаалгүйгээр дахин дахин хоол хийдэгтэй адил, гэртээ зүгээр л амьдраад, үүссэн асуудлуудаа хойш тавьсаар байдагтай холбоотой.

“Засвар хийчихнэ дээ”, “гэрлээ солино доо”, “энэ муу буйдангаа солино” гэж бодсоор олон жил өнгөрөөчихсөн байдаг. Гэтэл жижигхэн асуудлыг удаан хугацаанд шийдэхгүй явсаар байгаад амьдралын тав тух, өдөр тутмын орчинд томоохон дарамт үүсдэг.

Хүний амьдрал нэг л өдөр мууддаггүй. Өдөр бүр бага багаар хуримтлагдсан шийдээгүй асуудал, хойшлуулсан ажил, эмх цэгцгүй байдал нь эцэстээ амьдралын чанарт нөлөөлдөг.

Тиймээс гэртээ ая тухтай амьдар. Үүссэн асуудлаа тухай бүрд нь шийдвэрлэ. Хойш бүү тавь.

Нэг удаа бүхнийг сайхан цэгцэлчихээд, цаашдаа дахиж анхаарах шаардлагагүй гэж бүү бод. Гэр орон бол өдөр бүр анхаарал халамж шаарддаг орчин.

Өдөр бүр гэрийнхээ асуудлыг засаж, сэлбэж, цэвэрлэж, цэмцийлгэж, амьдрахад улам хялбар, тухтай болгохын төлөө хичээгээрэй. Өдөр бүр багахан зүйлд анхаарал хандуулж хэвших нь эцэстээ гэрийн уур амьсгал, амьдралын чанарт том өөрчлөлт авчирна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал