Гадуур явж, хэрэгцээгээ хангасны дараа гэртээ орж ирээд цүнх, түлхүүрээ хаана тавьдгаа анзаарч байх хэрэгтэй. Эдгээр зүйлсээ байрлуулдаг газруудад үргэлж анхаарал хандуулж байгаарай. Түлхүүрээ байрлуулах зориулалттай тусдаа тавцан, тавиур эсвэл тавилгын булан зэрэг хэсэг байх ёстой.
Цүнхээ хаана тавих эсвэл өлгөх талаар анхаарах хэрэгтэй. Товчхондоо гэртээ хаа хамаагүй тавиад байвал хүнд гүтгүүлэх, эд зүйлсээ алдах, өөрийнхөө анхааралгүй байдлаасаа болоод хохирох зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Тиймээс тодорхой зориулалтын хэсэгт тавьж байх хэрэгтэй.
Аав нар аян дайн, худалдаа наймаанд явж ирээд аяны богцоо оруулж ирж, баруун хойноо сууж задалдаг нь маш нарийн ухаан байдаг. Тиймээс анхаараарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ