Хүн аливаа идээнээс сэжиглэснээр өөрийн энергийг сулруулдаг.

Таны өмнө тавигдсан хоол, идээ ундаа таалагдахгүй, сэжигтэй санагдаад идэхээс татгалзахыг хүсвэл шууд буцаахын оронд халбага эсвэл савны ирмэг дээр хурууныхаа өндгөөр зөөлөн хүрээд дараа нь эхний амсалтаа аваарай. Энэ нь тухайн идээг сайн бодол, энергиэр хүлээн авч, өөртөө зохицох ерөөл шингээж буйг бэлгэдсэн үйлдэл юм. Үүнийг хэн ч анзаарахгүй, маш энгийнээр хийж болно. Хүн ер нь аливаа идээнээс сэжиглэхдээ өөрийн энергийг сулруулдаг. Энэ үед сэжиглэх нь өөрийгөө өвтгөж, хоолны хордлого авахад хүргэдэг. Фэнг Шүй нь хүндэтгэл, талархлын мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн хоолыг амьдралынхаа нэг хэсэг болгон хүлээн авч буйг илтгэдэг гэж үздэг. Тиймээс таалагдаагүй хоолыг муучилж идэхийн оронд сайхан сэтгэлээр хүлээн авах нь сэтгэлийн эсэргүүцлийг багасгаж, тухайн агшны уур амьсгалыг зөөлрүүлэх бэлгэдэл болдог. Үүнийг хэн ч анзаарахгүйгээр хэдхэн секундэд хийж болно. Хамгийн гол нь тухайн мөчид “Энэ хоол надад зөвхөн сайн сайхныг авчирч, бие сэтгэлийг минь тэтгэг” гэж дотроо бодож байгаарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал