1990 онд зах зээлд шилжсэнээс хойш энэ үг бүрэн утгаараа манайд хэрэглэгдэх болсон. Өр гэдэг зүйл нь танд ямар нэгэн хэрэгцээ гарах үед тухайн зүйлийг авч чадахгүй үедээ ямар нэгэн нөхцөлтэйгөөр түр авч хэрэглэх явдлыг хэлнэ.
Өр бол танд хэн нэгний өгч буй итгэл юм. Өргүй бол баян гэдэг нь өр ширгүй бол баяжна гэсэн үг биш. Өргүй хүний сэтгэл нь баян байдаг гэсэн утгатай.
Өр гэдэг нь Фэнг Шүйн хувьд таныг тухайн үеийн цаг хугацаанд орхиж байгаа нэгэн хэлбэр бөгөөд өртэй хүн өөдөлдөггүй гэдэг нь тухайн өнгөрсөн цаг хугацаанаас салж чадахгүй, амьдралд нь өөрчлөлт шинэчлэлт гарахгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Магадгүй эд материалын хувьд өөрчлөлт гарч болох ч сэтгэл зүйн хувьд энэ боломжгүй зүйл. Иймд авсан бол өгч сурах хэрэгтэй. Өгсөн бол бас нэхэж сурах хэрэгтэй гэдийг сайн ойлгоорой. Та хэр их өртэй болох боломж байна, хэр их зээл авах боломж байна гэдэг нь таны нэр хүндийг илэрхийлж байгаа нэг хэлбэр. Өрийг цаг хугацаагаар тохирч болох ч өөрийнхөө итгэл гэдэг зүйлийг зөрүүлээд барьцаанд тавьж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Өр нь авч байгаа хүнийхээ усан махбодоос хасаж, өгч байгаа хүнийхээ усан махбодыг нэмэгдүүлж байдаг. Харин тухайн хүнээс авсан зүйлсээ хэлсэн хугацаандаа өгнө гэдэг нь өөрөө өөрийнхөө санхүүгийн усан махбодыг бүр их нэмэгдүүлж байдаг. Усан махбодын дутагдалтай хүний санхүү нь хэзээ ч жигд байдаггүй.
Хүнд юм өгөх сайн ч гэсэн хэнд өгч байгаа билээ, хэрхэн ямар аргаар, эргээд өгөх боломжтой, хэр зэрэг найдвартай вэ? гэдгийг маш сайн бодож тооцоолоорой. Зээл авч байгаа бол үүргээ ухамсарлаж, цаг хугацаандаа өгөхгүй бол таны усан махбод хасагдаж байдал улам хүндэрч байдаг. Зээл өгөх гэж байгаа бол сайн судлах хэрэгтэй.
Таны санхүүгийн усан махбод нэмэгдэх хэдий ч зээл өгсөн цагаас нь эхлээд хасагдаж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ