"Мөрөөдлийг" Та юу гэж боддог вэ?

Хүн болгон мөрөөдлийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж ирсэн байдаг. Хүмүүсийн мөрөөдийг харах өнцөг болгон өөр. Тиймээс хүмүүсийн мөрөөдлийн тухай хэлсэн үгсийг оруулж байна.
Мөрөөдөл гэж юу вэ?
  • “Миний мөрөөдөл хором бүрд, агшин бүрд, өдөр болгон, миний амьдралын бүхий л цаг хугацааны турш биелж, биелсээр ирсэн. Энэ бол агаар, хүчилтөрөгч юм. Амьд байх нь л миний мөрөөдөл. Өөр юу хүсэх гэж.”
  • “Хүний мөрөөдөл бүхэн агуу байх албагүй. Хамгийн энгийн зүйлээс л хүний мөрөөдөл эхэлнэ шүү дээ. Цаг хугацаа, хором мөч бүхнийг үр бүтээлтэй байлгаж чадах юм бол тэр чинь агуу мөрөөдөл, амжилт шүү дээ. Би бүгдийг ийм байгаасай гэж хүсдэг. Хүсэл маань ч гэсэн мөрөөдөл шүү дээ.”
  • “Ирээдүйд сайхан гэр бүлтэй болоод, өөрсдийн гэсэн тийм тансаг ч биш, муухай ч биш байшинтай. Их олон гэхгүй ч хоёроос, гурван хүүхэдтэй ...”
  • “Би одоо эзэмшиж буй мэргэжилдээ хамгийн мундаг нь болоод үеийн үед дурсагдсаар ирсэн суутнууд шиг л болохыг хүсдэг. Энэ бол миний хүрч чадахгүй ч гэсэн эрмэлзэх цор ганц хүсэл, мөрөөдөл байх болно. Гагцхүү миний мэрийлт энэ бүхэнд хүрэх, эс хүрэхийг шийднэ.”
  • “Хамгийн сүүлийн үеийн загвартай гар утас. Энэ л одоогоор чамирхах ганц хүсэл маань байна даа. Магадгүй сайн залбирвал энэ мөрөөдөл маань биелнэ.”
  • “Миний бодлоор “ТЭР” хамгийн мундаг нь. Би түүнтэй уулзаад гар барих нь үгээр илэрхийлэхийн араггүй гайхамшигтай байх болно. Хэл л дээ. Үнэхээр өөрийн хамгийн ихээр хүндэлдэг хүнтэйгээ нүүр тулаад үг солих боломж олдвол ямар гайхамшигтай байна гээч. Би хэрэв “тэр” хүнтэй уулзах л юм бол том аз, том мөрөөдөл маань биеллээ гэсэн үг.”
  • “Хүн бүхэн сайн хань ижилтэй учраад байдаггүй. Эмэгтэй хүний хувьд ханиа зөв сонгож суух нь маш чухал хэрэг л дээ. Харамсалтай нь эрэгтэй нь эмэгтэйчүүдийг лангуун дээр өрчихсөн бараа шиг чөлөөтэй сонгодог. Гэтэл эмэгтэй хүнд ийм боломж “байдаггүй”. Яагаад байдаггүй вэ гэвэл энэ нь ихэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө өрж тавьсан бараа гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаад л гол нь байдаг. Олны хэл амнаас, эсвэл юунаас ч юм ямар нэгэн зүйлээс болж өөрийгөө хүлчихдэг. Миний хувьд сайн ханьтай “учирч”, бас “сонгох” нь чухал байна даа. Энэ л миний мөрөөдөл.”
  • “Мэдэхгүй ээ. Надад лав мөрөөдөл байдаггүй. Юу ч мөрөөдөх юм билээ. Хэрвээ миний дотроо боддог зүйлсийг мөрөөдөл гэх юм бол хэзээ ч биелэхгүй. Тиймээс надад мөрөөдөл мэтийн утгагүй зүйл таалагддаггүй. Харин  хүсдэг зүйл олон л доо. Боломжийн цалинтай ажил, сайн компьютер, сайхан машин, сайхан эхнэр гэх мэт ярьж болох л. Гэхдээ энэ бүгд тэртээ тэргүй хүрч болдог зүйл учраас мөрөөдөл гэх нь хэтэрхий өөрийгөө дорд үзсэн хэрэг болчихно. Хэзээ ч биелэхгүй тэр л зүйл гэж ойлгоод байгааг лав нээх олон хүн буруутгаад байхгүй л болов уу.”
  • “Товчхон хэлэхэд мөрөөдөл гэж үнэндээ зүгээр л үг шүү дээ. Харин би энэ үгийг харахдаа “үйл ажиллагаа” гэдэг үгээр орлуулчихмаар санагддаг юм. Үйл ажиллагаа нь дотроо төгс, шилдэг, гарамгай, нууц гээд л тоолж барахгүй. Үлгэр домог, ид шид бол тусдаа хэрэг л дээ.”
Хүмүүс иймэрхүү зүйлс ярьж байна. Харин та? Та юу гэж боддог вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал