“2026 ОНД ЭРЭГТЭЙЧҮҮД АНХААРАХ ЗҮЙЛ”
- Гал жил гарч байгаа болохоор согтууруулах ундааг зөв тааруулж хэрэглээрэй. Бусад жилүүдтэй харьцуулахад их нөлөө үзүүлсэн жил. Тиймээс тааруулж хэрэглэж, онцгой анхаарал хандуулаарай. Мөн хэнтэй ууж идэж байгаагаа үргэлж бодож байх ёстой.
- Жингээ анхаар. Жин ихтэй байх нь бүх зүйлийг зогсоож, тэр тусмаа төлөвлөж, бүтээхээр, хийх гэж байсан ажил төрөл бүгд удааширч унах магадлалтай. Жингээ зунаас өмнө боломжоороо хасаж, хөнгөн байж, сайн хөдөлгөөн хийх шаардлагатай.
- Угаасаа утгагүй юм ойлгодоггүй, тэнэг хүмүүс дүүрэн байгаа. Мулгуу хүн болгонд анхаарах хэрэггүй. Учир нь эрэгтэйчүүд энэ жил болон ирэх жил өөрийнхөө гал махбодыг хамгаалж гамнах ёстой. Энэ гал махбод нь сэтгэл санаагаар унахаас хамгийн сайн хамгаалж дархлаа үүсгэдэг махбод юм. Тиймээс юуг ч өөрчлөх гэж уурлаж бухимдах хэрэггүй. Өмнөө байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж, аль болох тайван байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна.
- Ногоо, жимс боломжоороо сайн идээрэй.
- Машинаа боломжтой бол шинэчилж сайжруулаарай. Ажлын бүтээмж, сэтгэл санаа, санхүүгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө.
Шинэ мэдээ