Ямар нэгэн зүйл зарах гэтэл таны зарж буй зүйлийг хэн нэгэн сонирхохгүй, сонирхсон ч тоохгүй өнгөрвөл яах вэ? Худалдаж байгаа зүйлийг нь тоохгүй хэн нэгэн өнгөрөөд байвал яах вэ?
-
Хамгийн түрүүнд Фэнг Шүйгээр аливаа бүх мөнгөний урсгал усан махбодтой байдаг учраас зарж буй зүйл дээрээ 8 чанар 8 зүгийг бодож яг 16 дусал ус дусаах хэрэгтэй.
-
Таны зарах гэж буй зүйлийг хэн сонирхож болох вэ? Эхлээд хэрэглэгчийнхээ сувгийг олж, хаана, ямар бүлэгт таны хэрэглэгч нар байж болох талаар судалгаа хийх хэрэгтэй. Жишээ нь: +18 дэлгүүр лүү хүмүүс орох хүсэлтэй ч ичээд болохгүй байхаар нь онлайн болон хүргэлт, дээрээс нь утсаар зөвлөгөө сайн өгдөг хүмүүсийг байлгаснаар борлуулалт нь 8 дахин өссөн.
-
Өглөө гэрээсээ гарахдаа залуухан, эрч хүчтэй нэгнийг удаан ажиглаарай. Дасгал хийж байгаа, гүйж байгаа гэх мэт. Тийм хүн дээр анхаарлаа төвлөрүүлж, харж байгаад үргэлжлүүлэн ажилдаа яваарай. Энэ нь эрч хүчтэй хүнээс тухайн өдөр ажлынхаа бүтээмжийг нөхөж авч байна гэсэн утгатай.
-
Зарж байгаа зүйлийнхээ ойролцоо олон төрлийн чихэр байлгаарай. Олон төрлийн чихэр нь нь дандаа сайн сайхан үйлчлүүлэгч, харилцагч дуудаж байдаг. Ажил дээрээ гэртээ сайн чанарын олон төрлийн чихэр байнга байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ