Яагаад заавал цагаалга, цагаан идээг сар шинийн ширээн дээр тавьдаг вэ? Цагаан сар бол нэг талаасаа уулзаж учирч золгохын ерөөлтэй баяр бол нөгөө талаасаа малчин хүний, хөдөлмөрийн үр шимийн баяр, харин Фэнг Шүй талаасаа бол цагаан сар нь хэл амгүй бөгөөд эв эе гэсэн утгыг илэрхийлнэ. Цагаан идээ нь өөрөө төмөр махбодод харьяалагддаг тул, сайн чанарын цагаан идээг баярын тахилын ширээн дээрээ байрлуулах, хүртэх нь гэр бүл, хувь хүнийг хар цагаан хэл ам, хэрүүл тэмцэл, үл ойлголцлын энергиэс хамгаалж тавьж байгаа юм. Тэгэхээр цагаан идээ сонгож авахдаа болон ширээн дээр байрлуулахдаа бэлэг дэмбэрэлтэй зүйл ярьж засаарай. Гурилтай байна, үнэтэй байна гэх мэт зүйл ярихгүй байхыг хүсье! Цагаан идээ бол харилцаа тунгалаг, оюун тунгалаг, хүндэтгэл тунгалаг гэсэн ёслол хүндэтгэлийн идээ болон хувирдаг зүйл билээ.
Шинэ мэдээ