Газрын хайр гэж байдаг. Үүнийг газар тариалан хөгжсөн Ази төвийн улсууд их мэдэрдэг. Монголчууд ч мөн адилхан. Морины шон зоосон газартаа сүү дусаагаад, нүүхдээ зоосон гадсаа сугалж, сүү дусаагаад битүүлж газраа цэвэрлээд нүүдэг соёлтой. Газрыг үл хүндэлж, газрын энергийг тоохгүй орхих мөн анзаарахгүй байх, цэвэрлэхгүй бохирдуулах нь ирээдүйд ажил төрөлд саад болж төсөөлөөгүй таагүй зүйлсийг бий болгож байдаг. Тиймээс ойр хавийнхаа газрыг шүүрдэх, хашааныхаа шороог байнга цэвэрлэх, чийглэх, цэцэг ургамал тарих нь маш том газрын хэвлийд хүндэтгэл үзүүлж байгаа болно. Хашаа хороогоо шүүрддэггүй айл өөдөлдөггүй. Өтөг бууцаа цэвэрлэж, хураадаггүй айлын мал өсдөггүй. Иймээс шүүрд, цэвэрлэ, цэмцгэр байлга, арчилж байгаарай.
Шинэ мэдээ