Ажлаа сайн хийдэггүй. Тэгээд ажлын шаардлага тавихаар уурлаж, заримдаа хэл ам мурийхаар өөрөө өвдөөд эсвэл азгүй зүйл болоод байдаг.
Ер нь жоохон бүдүүлэг үг хэрэглэхэд "хар хэлтэй" гэж манайхан ярьдаг. Ийм хүмүүсээс огт айх хэрэггүй. Энэ хүмүүс бидэнтэй л адилхан энгийн хүн. Ялгаатай нь биднээс илүүтэйгээр оюун ухааны төвлөрөл явуулж чаддагт байгаа юм. Тийм учраас дотор санаа нь муу биш ч гэсэн хэлж буй үг нь харилцаж байгаа хүнийхээ энергийг гэмтээдэг.
Ингээд хөнгөн өвддөг, азгүйддэг. Иймэрхүү зүйлээс өөрийгөө хялбархан хамгаалж болдог Фэнг шүйн арга бий. Өөрийнхөө пудр ч юм уу ямар нэгэн зөвхөн өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан толь бэлдээрэй. Тэгээд маргалдсан хүнээ анзаараагүй байхад нь толиндоо дүрсийг нь тусгаад дараа нь өөрийнхөө царайг харуулаад тэгээд гараараа юм уу таглаатай бол таглаад гадаа гарч толио наранд гялалзуулаарай. Энэ арга нь Азид их тархсан арга бөгөөд муу нөлөөллийг устгадаг шалгарсан арга юм. Нөгөө хүндээ ч чамд ч гэм хоргүй ариусгах арга. Туршаад үзээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ