Сүүлийн үед хүмүүстээ уулзаад зөвлөгөө өгч байхад дандаа л хайрыг нэг бол өгөх, нэг бол авах тухай ойлгоод байгаа нь ажиглагддаг. Хэтэрхий их хайр халамж өгөх нь эргээд төдий чинээ шаналал, ганцаардал мэдрэх болно. Хэтэрхий их алдаа хийх эрхгүй байдал, төгс төгөлдрийг хүсэх нь нөгөө талаасаа мөн л дээрхтэй төстэй ганцаардал, сэтгэл гутралыг авчрах болно. Тийм учраас хэдий чинээ хайр илгээнэ, төдий чинээ чөлөөтэй орон зайг өгөх, тунг нь тааруулах нь маш чухал. Юуг зөвлөж, юу ярьж, юунд чиглүүлж байгаагаа цаг үргэлж бодож байгаарай. Учир нь дэлхий өөрөө өдөр бүр өөрчлөгдөж байна шүү дээ.
Шинэ мэдээ