"Би юу? Биий, би Монгол хүн шдээ. Тэгээл сайхан махаа л иднэ дээ."
"Монгол хүн гэхээр мах иддэг юмуу?"
"-Чи энэ өвчний үед харж байгаа биз дээ. Махаа л идэх хэрэгтэй. Мах идсэнээр буруутахгүй ээ."
"-Та аль аймгийн хүн бэ?"
"-Өвөрхангай."
"-Та хүүхэд байхдаа мал маллаж байсан уу?"
"-Тиймээ, би чинь зун хөдөө өвөө эмээ дээрээ мал малладаг. Малд нүдтэй гээд л сүйд болно. Наадмаар хурдны морь унана. Амьтанд их хайртай."
"-За амьтанд хайртай байдаг юм байж. Өөртөө яагаад ийм хайргүй юм бэ? Таныг хүүхэд байхад өвөө эмээ тань өдөр шөнөгүй мах чанаад өгөөд байдаг байсан уу?
"-Мммм, үгүй л дээ."
"-Эмээ өвөө тань арай эрлийз юм биш биз?" гээд би жаахан мушгилаа.
"-Үгүй ээ хэхэ. Тийм биш. Сайхан цагаан идээ иднэ. Оройдоо л жаахан борцтой шөл, борцтой цуйван иддэг байсан. Өглөө босоод хөөрүүлсэн сүү өрөм. Үдийн өмнө будаатай цай, өдөр нь цайтай гоё боорцог идээд цаг өнгөрснийг анзаараагүй малдаа явж байгаад ирэхэд орой жижиг аягаар жигтэйхэн амттай борцтой хоол хийгээд тавьсан байдаг."
"-Та 7 хоног нэг удаа мах чанаж иддэг гэсэн. Монгол хүн хонины махаа идэхгүй бол үхчихдэг гэсэн биз дээ."
"-За яахав дээ, Чи хүний үгийг яасан айхтар мушгидаг юм бэ? Ах нь зүгээр л тэгж хэлсэн юм. Дуртай болохоор..."
"-Таны хувийн мэдээлэл дээр тань элэг цөс чинь их муу гарч байна. Нойр булчирхай чинь өвдсөн байна. Та 3 хүүхэдтэй. Дөнгөж 50 гарч яваа хүн. Тэгээд өөрийгөө бодохгүй зүгээр л махнаас болоод, хий хоосон Монгол хүн гэдэг хийрхлээсээ болоод буруу хооллолттой болсон байна шүү дээ. Хэзээ ч Монголчууд ийм махны өндөр хэрэглээтэй байгаагүй. Найр наадам, хэрэгцээ шаардлага гарсан үед л тийм байсан. Өдөр тутамдаа хэрэглээ нь их сайхан, зун намартаа гэдэс ходоодоо амрааж, өвөл, хавартаа хүч чадлаа нөөж авдаг, өөрсдийн эрүүл зөв хооллолттой сайхан ард түмэн. Та түүхээ судлаагүй. Та юу ч уншаагүй. Зүгээр л хий хоосон хийрхлээр өөрийнхөө амийг хорлож байна. Зөв хооллолт гэхээр гурвалжин будаа гэж бодоод төмс, цагаан будаа, гурилаа хорьдог. Өөрийгөө л зөв хооллоод байна гэж бодоод, бас гэр бүлийнхнийгээ үхлээ, боль хэмээн шахаж эхэлдэг. Гэтэл хамгийн зөв хооллолт бол өглөө цайгаа уух, өөрт тохирсон цагт, өөртөө тохирсон зүйлийг идэх юм шүү дээ."
"-За ойлголоо, Миний дүү. Ах нь одоо хичээе ээ.."
Энэ явдлаас хойш ах маш их хичээсэн бөгөөд 6 сарын дотор 121кг-с 81кг болж жингээ хасаад, илүү эрч хүчтэйгээр бизнесээ хийж, өмнөх жилүүдээ бодоход ашиг орлого ч сайн олоод эхэлсэн байдаг.
Таны идэж байгаа хоол тань ажил төрөл, эрүүл мэнд, харилцаа, гоо зүй гээд бүх зүйлд чинь нөлөөлж байдаг юм шүү дээ. Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн өндөр хариуцлага чинь эрүүл байх шүү дээ.
Гол нь админ нь мах идэхийг нь буруу гээгүй. Бүх зүйлийг тохируулж хэрэглээрэй гэсэн санаа шүү дээ.
Шинэ мэдээ