FOMA МЭДЭЭ

Санхүүгээ хамгаалахдаа

2024-09-01

Хүн ямар нэгэн хөдөлмөр эрхэлж, мөнгө олж байхдаа хамгийн их өөрөөсөө ялгаруулж, бас алдаж байдаг зүйл бол усан махбод байдаг. Иймээс та хөдөлмөр эрхэлж ямар нэгэн байдлаар бизнес эрхэлдэг бол дараах зүйлийг үргэлж санаж явах.
 
Үргэлж ойр ойрхон шимж балга балгаар ус ууж байх. Чихэрлэг гэхээсээ илүүтэйгээр сайхан цай, жимсний шүүс ууж байх хэрэгтэй. Хэзээ ч хямд найруулдаг цай, эсвэл хаа тааралдсан янз бүрийн ундааг Хятад, Солонгос, Япон хүмүүс уугаад байдаггүйг анзаарсан байх. Учир нь тэд усан махбодыг эртнээс мэддэг, түүнийгээ дагадаг учраас өөрийгөө юугаар услахаа сайн мэддэг. Иймээс хэт их ид шид реклам сурталчилгаанд хууртаад баахан үнэтэй зүйл худалдаж аваад байлгүй шингэн зүйлээ сайн ууж, сайн чанарын цай кофе хэрэглэж байх нь санхүүгээ хамгаалж дэвжих, ажил нь бүтэмжтэй байхад үргэлж туслах болно.
 
Олон бизнес эрхэлж байгаа хүмүүсийг харж байхад чанаргүй цай, хямдхан найруулдаг зүйл ууж, үүндээ дасал болж, улмаар бие нь өвдөөд байдаг. Ажлаа ч үргэлжлүүлэх боломжгүй болдог. Ажлаа сайн явуулж, бизнесээ амжилттай болгоё бодож байвал 18:00 цагаас өмнө ойр ойрхон бага хэмжээгээр үргэлж шингэн зүйл ууж байгаарай.
 
Баярлалаа.
 

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал