Японд Фэнг Шүйн ажлын амжилтыг дуудах нэгэн арга байдаг. Энэ бол ямар нэгэн зүйл базах арга юм. Японы Мицибуши, Тоёота корпорацынхан анх нээгдэж үйл ажиллагаагаа явуулж байх үеэрээ ажилчдаараа цайны цагаар нь будааны хивэг базуулж нухуулдаг байж.
Энэ нь тайвшралыг өгөхөөс гадна бодож сэтгэх, бүтээмжтэй байх буюу хүний шороон махбодыг сэргээж өгдөг гэсэн байна. Бидний хүүхдүүдийн тоглодог элсэн баримлын шаврыг заавал албан тасалгаандаа байлгаарай. Тэгээд боломжтой үедээ шийдвэр гаргахын өмнө эсвэл цайны цагаараа ажилчид нь очоод чөлөөтэй нухах боломж олгох хэрэгтэй. Энэ нь танай ажлын амжилтад маш сайнаар нөлөөлнө.
Хувь хүний дутагдаж байгаа ажлын эрч хүч, шороон махбодыг гайхалтай хурдан нөхөж өгөх болно. Туршаад үзээрэй.
Баримлын шавар нухах зүйлээ ажлын байрныхаа баруун, баруун хойд, баруун өмнө зүгүүдэд байрлуулаарай.
Баярлалаа.