Хүнийг өөдрөг байхад тусалдаг зүйл бол төлөвлөгөө юм.

Хүн өөдрөг байхад хамгийн тусалдаг зүйл бол төлөвлөгөө юм. Ямар нэгэн зүйлийг маш сайн төлөвлөж бодож тооцоолох хэрэгтэй. Амьдрал дээр маш олон зүйл таны төлөвлөгөөг бүтэлгүйтүүлэх болно. Жишээ нь: Ажилдаа хоцорч байхад хүүхэд нь уйлах, сандал дээрээс унах, чухал хүнтэй уулзах гэж байхад такси зогсохгүй байх гэх мэт. Эдгээр танд саад болж байгаа зүйлс нь угтаа бол таныг улам чанаржуулж улам төлөвлөгөөтэй байгаасай хэмээсэндээ учирч буй нэгэн сорилт юм. Жишээ нь: Та хотын төвд чухал хүнтэй уулзахаар Нисэхээс гарах гэж байвал яг 3-4 цагийн өмнө гараад зэргэлдээх кофе шоп оронгоо ажлаа амжуулж болно. Хүүхэд харах, ажлаа хийх, бүхнийг амжуулах, ээж байх, эмэгтэй хүн байх, эр хүн байх, эр нөхөр байх, бүр хүүхэд байх гээд хүн бүрд л өөр өөрийн гэсэн оноогдсон үүрэг байх бөгөөд бид нар санаатай, санаандгүйгээр бие биедээ сатааруулж саад болох зүйлсээр өөрийгөө хүрээлүүлсээр л амьдардаг.
 
Орой болохоор л удирдлагагүйгээр шууд хөргөгч рүү очиж юм идэхээр явах гэж байхад замд нь саад болох зүйлс байрлуулж болно. Хөргөгчийн хаалган дээр жингээ барьж байгаа гэсэн бичиг наах, ширээн дээр хатуу тавагтай ааруул тавих гэх мэт. Хүүхэд л тоглоомоор өөрийгөө саатуулдаг гэж бодож байвал бид нар дэндүү эндүүрч байна. Том хүн ч өөрийгөө ашигтай байдлаар сатааруулах зүйлсээ бодож олох хэрэгтэй. Үүнийг бид нар хобби гэж нэрлэдэг. Заримдаа чөлөөт цаг ч гэж нэрлэдэг. Чөлөөт цаг хобби нь бид нарыг өөртэйгөө ажиллах цаг зав боломжийг гаргаж өгч, чөлөөт цаг нь өөрийнхөө сул талыг ашиглах боломжийг олгож байдаг. Бүх зүйлд л өөрийн гэсэн сул болон давуу тал байдаг. Хэрэв хүсвэл бид нар бүх зүйлд цаг зав гаргах боломжтой. Хэрэв хүсэхгүй бол бид нар юунд ч цаг зав гаргаж чадахгүй. Тиймээс та их бага хэмжээгээр төлөвлөгөө заавал гаргаж байгаарай. 
 
Бид нар инээж, хөгжилдөж, за болно доо, юунд яархав дээ гэж бүх зүйлд тоомжиргүй хандаж, ирээдүй цагтаа найдаж энэ мэт жижиг зүйлсээ хойшлуулдаг. Цагаа тулахад энэ бүх жижиг зүйл нь маш том асуудал, сэтгэл зүйн дарамт болж таны амьдралд ирдэг. Азгүй хүн гэж байдаггүй. Зүгээр л аргаа олж төлөвлөгөө зохиож чаддаггүй л хүн гэж байдаг. Төлөвлөж чадвал аз завшаан боломжоо ч төлөвлөх боломжтой юм. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал