Сэтгэл хөдлөлөөр бус, ухаанаар шийд

Хүн мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх нь хамаагүй. Тухайлбал, уурлах, бухимдах, инээх, хорсох, гомдох, уйлах, дуугүй болох, бүтээх, хийх, өөрчлөх, бахархах, бахдах, баярлах зэрэг олон янзаар илэрхийлж болно. 2026, 2027 онд та бүхэнд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, бусадтай харилцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Хүнд итгэж болно, гэхдээ бүх зүйлээ золиослох хэмжээнд биш. Хүнд найдаж болно, гэхдээ бүх зүйлд нөлөөлөх хэмжээнд биш. Хүнтэй найзлаж болно, гэхдээ эргээд сэтгэлийн шарх авахгүйг хичээгээрэй. Харилцаандаа зохистой хэмжээг баримтлах хэрэгтэй. Хууль шүүх, хэл ам хэрүүл тэмцэл үл ойлголцол зэрэг асуудлууд зөвхөн танаар хязгаарлагдахгүй бөгөөд дэлхий даяар хүмүүст нөлөөлж, тэднийг нэгдмэл ойлголцолд хүрэхэд саад болж байна.

Гэхдээ сайн тал нь муу ч сайн ч байсан асуудлууд эцэстээ тодорхой болно. Хий хоосон цонхны цаанаас чихэр долоолгож байсан бүхэн өөрчлөгдөж эцэстээ тодорхой болно. Энэ бүхэн 2030 он хүртэл үргэлжилнэ. 

Тиймээс боломжгүй байхад оролдоод хуучин арга барилаараа оролдоод, таны талд биш байхад тийм зүйл болно гэж бүү найд. Өөрийгөө, гэр бүлээ, хайртай зүйлсээ, үнэт зүйлсээ хамгаал. Учирч болзошгүй зүйлсэд зориулж үргэлж бэлэн байх хэрэгтэй. Хэн ч таныг өмөөрөхгүй, хэн ч таны өмнөөс шударга ёсыг тогтоож өгөхгүй. Хэцүү байвал ухаалаг байж, шийдвэр гаргахдаа сайн бод. Санхүүгийн бодлогогүй алхам, бодит байдлыг үл харгалзан зөвхөн сэтгэл хөдлөлдөө автаж гаргасан шийдвэр нь урт хугацаандаа санхүүгийн хүндрэл учруулж болзошгүй.

Иймэрхүү байдал нь улам элбэгших хандлагатай. Ёс зүйгүй хүмүүс ч мөн адил олширч болно. Иймд өөрийнхөө сэтгэл зүйг, өөрийнхөө эд хөрөнгийг, өөрийнхөө хайртай зүйлсээ хамгаалж, аль болох эвээр болон өөртөө ашигтайгаар асуудлаа шийдвэрлэх нь чухал.

Хэтэрхий их шударга байдал тогтоох гэж оролдох нь таныг мухардалд оруулж болзошгүй. 

Тиймээс хөгжилтэй, хөнгөн байж, хөлөө сайн хөдөлгөж, толгойгоороо сайн бодоорой. Бүү алд, бүү оногд. Хамгаалалт хий.

Учир нь гал морь жил болон гал хонь жил гарах гэж байна. Тиймээс хүмүүс янз бүрээр өөрийн мэдрэмжээ гадагшлуулж, нийгэм түүнийг нь хүлээж авахаар хичээж, цаг хугацаа орох болно. Тэр болтол ухаантай бай. Хайрла, гол нь үнэт зүйлсээ хамгаал. Үнэт зүйлс чинь ганцхан чиний сэтгэлд байдаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал