Гэртээ байгалийн болон огт хэрэглэдэггүй чулуун зүүлт, чимэглэл битгий байлгаарай. Энэ нь гэр бүлийн харилцааг гэмтээж, айл гэрийн салалтад нөлөөлдөг. Мөн гэр бүлийн уур амьсгалыг ч гэсэн үгүй хийдэг.
Сар хумхын ордонд байрлаж байгаа учраас 2024 он хүртэл байгалийн чулуу битгий хөдөлгөөрэй. Танай гэрт байгалийн чулуунууд байдаг бол гэрээсээ хол баруун зүгт хангайд нь тавиарай. Эсвэл гэрийнхээ баруун хойд, баруун зүгт нь тавиарай.
Ингээд 12 ордны ивээлтэй чулууг орууллаа.
Хумхын орд / 1 сарын 21 - 2 сарын 18 /
Энэ ордныхонд анар болон циркон ээлтэй сайн. Анар нь хайр дурлал , үерхэл дотнослыг билэгддэг. Үргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар шигтгээтэй бөгж бэлэглээрэй. Анар зүүсэн хүн үргэлж хөгжилтэй, цовоо гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг.
Циркон нь дорно дахинаа ихэд эрхэмлэгддэг үнэт чулуу юм. Түүнийг зүүсэн хүн оюун ухаан саруулсаж , сурах эрмэлзэл сэргэж , сэтгэлгээ задардаг. (Шонхорын нүд, оюу)
Загасны орд /2 сарын19 - 3 сарын 20 /
Энэ ордны ээлтэй чулуу нь сувд, ягаан болор юм . Сувд нь аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хүн ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болдог . Хар цагаан хэл ам болон бүтэлгүй дурлалаас сэргийлдэг. Сувдын өнгөний хувирал нь эзнийхээ эрүүл мэнд сэтгэл санааг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог өнгөө алддаг. Хэн нэгэн хүн танд сувдтай эдлэл бэлэглэвэл өөрийг нь хүсэж буйгаа илэрхийлж байна гэсэн үг.
Ягаан өнгийн болор амжилт ялалт руу хөтөлдөг. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хүнд чинь хэн нэгэн ягаан өнгийн болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор үнэнч дурлалын билэгддэг. Дорнын зурхайд сувд, ягаан болор, саран чулууг цохолжээ.
Хонины орд / 3 сарын 21 - 4 сарын 20 /
Энэ ордны ивээл чулуу нь очир эрдэнэ, бадмаараг. Очир эрдэнэ эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг бэлэглэнэ. Уур хилэнг номхотгож зугаа цэнгэлээс хөндийрүүлж эрч хүч итгэл үнэмшлийг өгдөг. Ажил үйлст амжилт авчирч өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж урт наслуулдаг. Очир эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу нь таны арьсанд хүрч байвал сайн. Харин буруу замаар ирвэл ихээхэн гай ланчиг авчрах аюултай.
Бадмаараг нь тачаангуй гал халуун хайр дурлалын билэгдэл. Сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл алдар гавьяа авчирдаг. Шархыг түргэн эдгээж тархины наалдангийг анагаан цус алдалтыг тогтооход сайн . Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн үг. Улаан хас, улаан мана Дорнын зурхайд очир эрдэнэ, бадмаараг цусан чулууг, номин цохолжээ .
Үхрийн орд / 4 сарын 21- 5 санын 21 /
Энэ ордны ивээл чулуу нь оюу, индранил, придиот юм. Оюу хувиршгүй сэтгэлийн билэгддэг. Хосуудад эв эе, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрүүл маргааныг тасалж эвлэрүүлдэг. Баян тансаг байлгадаг. Харин муу хүнийг улам харгис хэрцгий болгоно. Мөнгөнд шигтгэсэн оюу, цус алдахад, шар өвчний үед ээлтэй сайн. Эзнийхээ өвчин зовлонг авч муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвчилнө.
Индранил нь шударга цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгддэг. Хосуудын сахиус. Энэ чулуу хүний мэдэх ухаарах хүслийг нь бадрааж, ухаалаг байхад тусална. Атаа жөтөө, гүтгэлэг, хэл амнаас хамгаалж дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судасны өвчтэй эсвэл багтраатай хүн индранил шигтгээтэй бөгж зүүн гартаа зүүвэл сайн. Улаан шар мана, ягаан болор Дорнын зурхайд оюу, мана, номин, хашийг цохолжээ .
Ихрийн орд / 5 сарын 22 - 6 сарын 21 /
Энэ ордны чулуу нь гартаам, биндэрьяа юм. Гартаам нь уур хилэн , хов живээс холхон явах боломжийг бүрдүүлдэг. Элдэв хорлол нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй цэцэн үг, ухаан хайрлаж, нүдний харааг сайжруулна. Хоолой шүдний өвчин архагшсан ханиадны үед гартаамыг зүүвэл хурдан анагаадаг.
Биндэръяа хайр сэтгэл, аз жаргал авчирч харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг. Хүний амьдралын баяр баясгаланг аз жаргалтай болгодог. Барын нүд, анар, уулын болрыг цохолжээ .
Мэлхийн орд / 6 сарын 22 - 7 сарын 22 /
Ивээл чулуу нь саран чулуу, маргад, барын нүд юм . Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гарагт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусалдаг. Хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэн зүүж хэрэглэдэг.
Маргад бол ирээдүйг зөгнөн харах боломж олгон муу бүхнийг хөөн зайлуулдаг, зүрх сэтгэлийг чангатгадаг эрдэнэ. Нүдний харааг сайжруулж, хорхой шавжаас сэргийлнэ. Маргадыг удаан зүүвэл нас уртасна. Бусдад хууртахгүй үнэнч хайрыг хүсвэл алтанд шигтгэсэн маргад зүүгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар зохихгүй. Ногоон биндэрьяа, Дорнын зурхайд саран чулуу, номин, бадмааргийг цохолжээ .
Арслангийн орд / 7 сарын 23 - 8 сарын 22 /
Ивээл чулуу нь хув, молор эрдэнэ юм. Хувыг олон өвчин анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгө, хоолой, үе мөчний өвчинд нэн тустай хоолой боох, зүрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Мөн хараал жатгаас хамгаална. Жирэмсэн эмэгтэй хув зүүлт зүүвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Тамир тэнхээтэй болгож цагаан хэл амнаас хамгаалдаг. Нойргүйвэл дэрэн доороо эсвэл орныхоо толгойд хув тавиарай.
Молор эрдэнийг зүүвээс дээдсийн ивээлд багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хүсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол заналхийллийг номхруулж, хүсэл тачаалыг даран эр хүнд цэцэн ухаан, эмэгтэй хүнд олон үр заяана. Уулын болор, алтлаг болор Дорнын зурхайд хув, бадмаараг, чүнчүгноровыг цохолжээ.
Охины орд / 8 сарын 23 - 9 сарын 23 /
Ногоолин болон чун чулуу ивээл юм. Ногоолин нь амьдралын чулуу гэгддэг. Хүч тамир нэмж өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн үед тун нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж бусдыг эзэндээ үнэнч байлгах увдистай.
Чун чулуу бол арьсны өнгийг сэргээн засаж, шүдний өвчин халуурахад ээлтэй. Газар хөдлөхөд эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар, алтан шар болор Дорнын зурхайд хаш, чон чулуу, барын нүд, мана, таныг цохолжээ .
Жинлүүрийн орд / 9 сарын 24 - 10 сарын 23 /
Энэ ордны ивээл чулуу нь номин, чимд эрдэнэ болой. Чимэд эрдэнэ нь итгэл найдвар үнэнч сэтгэлийн билэгддэг. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг ч эзэн нь хувиа хичээмтгий шуналтай бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тогтвор муутай олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохилтой. Зөн билгийг ивээдэг.
Чимэд эрдэнэ зүүсэн хүн бусдыг ховсдох чадвартай болдог. Харин түүнийг бусдад бэлэглэдэггүй учир нь атаа жөтөө төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгүй. Энэ ордны хүний сул дорой үе мөчний өвчтэй хүн номин зүүлт зүүвэл сайн. Дорнын зурхайд шүр, алмаз, сувд, хаш, болрыг цохолжээ.
Хилэнцийн орд / 10 сарын 24 - 11 сарын 22 /
Ивээлтэй чулуу нь шоргоолжин чулуу, анар юм . Жирэмсэн эмэгтэй гол сахиус болдог. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж цус алдахаас сэргийлнэ. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж үл ойлголцох байдлыг холдуулдаг. Яр шархыг эдгээж ой ухааныг сайжруулдаг.
Анар хэд хэдэн төрөл бүхий хагас үнэт чулуу юм. Дэлгэрэнгүй шинжийг Хумхын ордноос уншаарай. Цусан улаан болон хүрэн мана Дорнын зурхайд бадмаараг, саран чулуу, болрыг цохолжээ .
Нумын орд / 11 сарын 23 - 12 сарын 23 /
Энэ ордны гол чулуу нь ягаан өнгийн болор, молор юм. Ягаан өнгийн болор эзэндээ аз хийморь амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар, сарыг сийлэн зүүвэл хордох аюулаас хамгаална.
Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол хүсэл зоригийг тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргүйдэл болон багтраа өвчнийг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдүйгээ харах боломж олгодог. Цэнхэр болор, хаш, Дорнын зурхайд оюу, номин, маныг цохолжээ.
Матрын орд / 12 сарын 22 - 1 сарын 20 /
Энэ ордны ивээл чулуу нь бадмаараг, мана юм.Эдгээр чулууг зүүвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз баяр авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан үеэр зүүвэл муу юмыг зайлуулдаг.
Мана бусдыг захирах эрх мэдэл олгон ухаан санааг саруулсгаж бусдын бодолд нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн үхэл заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зүрхний өвчин нойргүйдлийг эмчилж муу бодлыг хөөн амьдрах эрмэлзлийг бадраадаг. Дорнын зурхайд бадмаараг, мана, саран чулууг цохолжээ
Баярлалаа
Шинэ мэдээ