Сүлд модыг бид нар гацуур, ёолк гэх мэтээр ярьдаг. Харин албан ёсны хэллэг нь Сүлд мод. Сүлд мод гэдэг нь мөнх ногоон модоор бид тахил болгож мөнх амьдралыг харуулж, мөнхийн мөрөөдлийг, мөнхийн хүслийг харуулж, мөнхийн модоор дамжуулж одонд хүрч байгаа гэсэн утгыг модоор төлөөлүүлж засдаг. Үүнд харин хиймэл, амьд нь бол хамаагүй. Тиймээс гацуур модыг заавал хүүхдүүдэд зориулж засдаг.
Гацуур модны энэ жилийн чимэглэл бол цагаан, саарал, алтлаг, мөнгөлөг өнгө. Хамгийн сайхан тохиромжтой өнгө. Гацуур модыг гэрийнхээ болон ажлын байрныхаа өмнө, баруун, баруун хойд, хойд, зүүн, зүүн өмнө зүгүүдэд засаарай. Гэр болон ажлын байрныхаа гол төвд зогсож байгаад 8 зүгээ олоорой. Гацуур модоо баруун өмнө, зүүн хойд зүгт засаж болохгүй засахаар бол улаан өнгийн тоглоом, саагаар чимэглээрэй. Гацуур засдаггүй хүмүүс нь цонх нь дээрээ цагаан гацуур мод төлөөлүүлж зурж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ