Ямар ч төрлийн бизнес хийхдээ хийж байгаа бизнесээ дараах зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй.
-
Би юуг бусдаас илүү хийж чаддаг билээ?
-
Миний бизнесийн юу нь бусдаас илүү вэ?
-
Миний бизнес зах зээл дээр юугаараа давуу вэ?
- Би юуг бусдаас илүү хийж чаддаг билээ? Жишээ нь: Та сайхан инээмсэглэдэг, эсвэл ямар ч хүнтэй энгийн яриа өрнүүлж үйлчлүүлэгчтэйгээ харилцана гэсэн шүү дээ.
- Миний бизнесийн юу нь бусдаас илүү вэ? Таны бизнес юугаараа бусдаас илүү байж болох уу? жишээлбэл чанар материал сайн, эсвэл ганцхан танаас өөр хүн тухайн зүйлийг зарж худалдаалаагүй байх гэх мэт. Өөрийнхөө хийж буй бизнестээ итгэх, бизнесээ ойлгох, ойлгосон ойлголтоо бусадтай хуваалцахаас бүх зүйл эхэлнэ. Давуу байдлаа мэдсэн тамирчин тэмцээнд ялах нь амархан байдаг шүү дээ.
- Миний бизнес зах зээл дээр юугаараа давуу вэ? Энэ ч мөн ялгаагүй өөрийнхөө зах зээлийг эхлээд ойлгох хэрэгтэй. Хэрэглэгч, худалдан авагч юу хүсэж байна. Гэтэл таны эргэн тойронд байгаа зах зээл нь хэрэгцээг нь хэрхэн хангаж байна. Та түүнээс ямар үйлчилгээг илүү үзүүлж болох уу гэдгээс эхэлнэ.
Дээрх асуудлуудад хариулж, хангаж ажиллаж чадвал та өөрийнхөө хүч чадлыг зөв тодорхойлж эхлэх бөгөөд, өөрийнхөө хүч чадлыг зөв тодорхойлсноор цаашдынх нь ирээдүй илүү гэрэлтэй байх юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ