"Асуудлаас чөлөөлөгдөх" гэсэн домыг зааж өгөх гэж байна.
- Аагтай сонгино(хальс нь хэрэг болно.)
- Жаахан атга зуурсан гурил
- Жижиг хутга.
Эхлээд атгын чинээ гурилаараа жижигхэн хүн хийнэ. Дараа нь сонгиноо хальсалж халсаар нь хувцас болгоr гурил нь дээрээ хальсаа наагаарай. Харин жижиг хутгаараа сонгиноо нулимсаа гартал зүснэ. Учир нь гарсан нулмис нь таны асуудлыг илэрхийлнэ. Тэгээд сонгинын шүүсэнд норсон хутгаа гурилан хүнийхээ гарыг нь арчина. Тэгээд гурилан хүнээ гэрийнхээ хойд зүг рүү гаргаж хаяаарай. Хаяж байхдаа асуудлаас өөрийгөө бүрэн чөлөөлөгдөж байна. Дахин хэцүү асуудалтай тулгарахгүй гэж дотороо бодож хаяаарай. Харин хэрчсэн сонгиноороо орой гэрийнхээ хоолонд ашиглаж идээрэй. Домоо хийхдээ хэцүү асуудлаасаа салж байгаа учир инээмсэглэж, аз жаргалтай хийгээрэй.
Баярлалаа.
Шинэ мэдээ