Хуучин огт хэрэггүй өмсөхгүй байгаа хувцсаа хаяарай.

Хуучин огт хэрэггүй өмсөхгүй байгаа хувцсаа хаяарай. Хүнд өгч эсвэл шатаагаарай. Учир нь ямар нэгэн хүний эд баялаг, хувь заяа өмсөж зүүх гээд олон зүйлтэй нь хамааралтай, учир шалтгаантай байдаг. Сайн хувцас, муу хувцастай хүн байж болох ч гэсэн нөгөө талаараа огт хэрэгцээгүй өмсдөггүй хэр нь хадгалаад байдаг хувцас хунар нь эсрэгээрээ хүний эрүүл мэнд, санхүүгийн урсгалд сөргөөр нөлөөлж эхэлдэг.
 
Тийм болохоор хуучин хувцсаа хаяж, өөрийгөө шинэчлээрэй. Үхэр, нохой, хонь, луу өдрөөс бусад өдөр хувцсаа шатааж болно. Мэдээж гал түймрийн аюулгүй байдлаа маш сайн чандлан сахиарай. Харин сүүлийн үед хуучин хувцас авдаг газрууд зөндөө болсон байна лээ. Очиж хандивлаж болно. Гэхдээ та тэр хувцсыг мөнгөөрөө худалдаж авсан учраас хэн нэгэнд өглөө гэх үед өөрийнхөө энергийг солилцоно гэж айх хүмүүс байдаг. Үүний оронд та хэнд нэгэнд хувцсаа өгөхдөө 100₮ ч юм уу ямар ч хамаагүй зарж байна гэсэн утгыг илэрхийлж домнож мөнгө авахад л болно. Хуучин хувцсаа шинэчилж шинэ хувцас худалдаж авах бүр хүний энерги цэвэрлэгдэж тэр хэрээрээ өөртөө итгэлтэй, урам зоригтой, итгэл найдвартай болж ирдэг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал