Хийж буй үйлдлүүд нь өөрт нь таалагдаад ирэхээр хүн амжилтад хүрч, амжилт гаргаж эхэлдэг.

Байлдвал юу иргэж ирэх вэ? Бид нар өдөр бүр л өөртэйгөө тулалддаг. За өнөөдөр ийм хоол идэхгүй, өнөөдөр чи алхана. Өнөөдөр чи ийм хүнтэй танилцаарай. Өнөөдөр чи ийм зүйл ярьж болохгүй шүү гэх мэт. Ингээд хийж буй үйлдлүүд нь өөрт нь таалагдаад ирэхээр хүн амжилтад хүрч, амжилт гаргаж эхэлдэг. Турах, булчинтай болох, хэт их өлсөж, хэт их идэхээ байж өөртөө таарсан хэмжээгээр иддэг болж, өтгөн нь хатахаа больж, хоолны шингэц сайжирч, хүмүүстэй амархан хэл амаа ололцож эхэлдэг.
 
Харин өөртэйгөө байлдаж чаддаггүй хүмүүс эргээд бусдаас өөртөө байхгүй зүйлсийг хайж эхэлдэг. Яагаад намайг доромжлоод байна, яагаад намайг ад үзээд байна, яагаад намайг ялгаад байгаа бол, яагаад надтай ингэж харьцаад байгаа бол, намайг яагаад тоохгүй байгаа бол, би яагаад мөнгөгүй яваад байгаан бол, хэрвээ би АНУ-д төрсөн бол яах байсан бол гэх мэт өөрөөсөө биш бусад нийгмээсээ өөрийгөө асууж хайж эхэлдэг. Иймээс өөртэйгээ байлдаж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө юу чаддаг, юунд дуртай, юуг хийвэл илүү аз жаргалтай болдог гэдгээ олж мэдэх. Өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь өөртөө тохирсон хуваарь гаргах, нарийн дэгтэй байх, нарийн сахилга баттай байх, өөрийгөө эрхлүүлэх, өөрөө өөрийнхөө хувийн менежерийг хийнэ гэсэн үг юм. Тийм болохоор л биеэ зас, дараа нь гэрээ, тэгээд төрөө засаарай гэж сургасан хэрэг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал