Азын сахиус

Фэнг шүйн ихэнх зэмсгүүд эд баялгийн хажуугаар өнгөрч буй энергийг татах зорилготой байдаг. Эртний болон өнөө цагийн мөнгө дуудах хэд хэдэн аргачлалын талаар зөвлөх ба гол нь та үүнийг ашиглаж дээр нь нэмж хөдөлмөрлөж, өөрийнхөө мөнгө олох өнцгийг өөр талаас нь олж харах шаардлагатай юм.

Мөнгө дуудах аргуудын талаар:

Хослон ургасан самар эд баялгийн бэлгэдэл: Таны мөнгө санхүүгийн байдалд салаалж ургасан хос самар чухал нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь самар нэг нь нөгөөгөөсөө ургасан хосолсон самар байх. Хэрвээ та ийм самартай болж чадвал байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээд биедээ дандаа авч явах. Самар нь тарни домын зан үйлд өргөнөөр хэрэглэгддэг ба эд хөрөнгө, элбэг хангалуун, өсөж үржих, дэгжиж дээшлэхийн бэлгэдэл болдог.

Хавирган саранд мөнгөө харуул: Хавирган сартай үдэш гадаа гараад халаасанд дахь задгай мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Сар томрох тусам таны халаасан дахь мөнгө үржинэ. Эсвэл та түрүүвчиндээ байнга хадгалж явдаг зэс зоос олж аваарай. Тэгээд хавирган сартай шөнө алган дээрээ зоосоо тавиад сарны гэрэл үзүүлж. Энэ зоосоо түрүүвчиндээ хадгалах, Шинэ хувцас авбал халаасанд нь зоосоо хийж нэг хонуулаад, түрүүвчиндээ хийгээрэй. Харин энэ зан үйлийг гүйцэтгэсний дараа “Хэзээ миний мөнгө өсөх вэ” гэж хүлээх хэрэггүй, мартчих. Учир нь хүлээх тусам уддаг.

Мөнгөөр тасрахгүй байх: Уг зан үйл эртний кельтийн шүтлэгтэй холбоотой. Нүхтэй зоосон мөнгө буюу нугалж тахийлгасан зоосыг халаасандаа хийж явбал мөнгөөр тасардаггүй. Ийм зоосийг олоход амаргүй ч тусгайлан бэлдэж болно. Заншил ёсоор ням гаригт, тэгэхдээ шинийн 4-12-ний хооронд оройн 23.20-24.10 цагийн хооронд зоосоо нүхэлж, эсвэл бага зэрэг нугалаарай. Энэ үед та анхаарлаа төвлөрүүлж, “мөнгө минь өсөн арвижиж, мөнгөөр хэзээ ч гачигдахгүй байх болтугай” гэж шившээрэй.

Сүм хийдэд очихдоо: Хэрвээ та засал ном хийлгэхээр сүм хийд рүү явбал баруун хөлийнхөө өсгий дор зоосон мөнгө хийгээрэй. Ингэсэн хүн мөнгөний асуудалд үргэлж аз хийморьтой байна.

Эд хөрөнгийг өөртөө хэрхэн татах вэ?: Маш богино хугацаанд баяжихын тулд оросууд маш энгийн зан үйлийг хийдэг. Тэд пүрэв гаригт нүүр гараа угаахдаа алтан буюу мөнгөн сав суулганд ус хийж угаадаг.

Бусдаас мөнгө зээлдэхийг хүсвэл. Хэрвээ та хэн нэгнээс мөнгө зээлдэх гэж байгаа бол халаасандаа гүзээлзгэнийн навч, ишийг хийгээд очвол хэн ч танд татгалзахгүй. Гүзээлзгэнийн навч, иш нь хатсан байж болно.

Түрүүвчээ хоослох нь ядуурахын цондон: Хэрвээ таны мөнгө дуусаж байвал сүүлчийн мөнгөөрөө юм бүү ав, түрүүвчээ бүү хоосол. Эс тэгвэл мөд мөнгөтэй болохгүй. Та өөртөө хэрэгтэй зүйлээ авахдаа харамч нарийн хүнээс бүү аваарай. Харамч эсэхийг нь мэдье гэвэл барааны үнийг хямдруулах гээд үзээрэй.

Толь мөнгийг бэлгэддэг: Толинд мөнгийг бэлгэдэх чанар бас буй. Толийг гал тогооны өрөөнд, эсвэл зочны өрөөнд ширээний хажууд өлгөвөл эд баялаг, мөнгө хөрөнгийг гэрт даллан авчирдаг.

Мөнгөн зоос: Усанд орохдоо тоссон усандаа мөнгөн зоос хийж орвол сайн. Ингэж усанд орох нь ирээдүйд заавал мөнгөтэй болгодог байна. Пүрэв гаригт энэхүү зан үйлийг хийдэг. Та усанд орохын өмнө тоссон усныхаа өмнө зогсоод түүнийг анхааралтай ширтээрэй. Дотор нь бөөн мөнгө байна, ус мөнгийг хандалж, мөнгөний энергийг өөртөө шингээж авч байна гэж төсөөлнө. Дараа нь усанд орж зогсоод мөнгөний энергийг таны биеийн энерги шингээн авч байна гэж төсөөлөх.

Мөнгөний ид шид ба түрийвч: Хямд түрийвч бүү аваарай. Хямд түрийвч өөрөө ядуугийн энергитэй тул том дэвсгэрт тэр түрийвчинд тогтдоггүй. Маш үнэтэй биш гэхэд боломжийн үнэтэй, мөнгийг том бага дэвсгэртүүдээр нь ялгаж хийх тасалгаатай байх. Материал нэг их чухал биш ч хиймэл гялгар материал огт таарахгүй. Ийм материал ямар ч энергигүй хиймэл учир байгалийн жинхэнэ энерги нэвтрүүлдэггүй. Түрийвчинд тохирох хамгийн сайн материал бол арьс, илэг юм. Мөн даавуун материалтай түрийвч байж болно. Газрын болон материалын өнгөнүүд нь хүрэн, хар, шар болон шар өнгөний бүх дагавар өнгө, түүнчлэн алтлаг өнгийг сонгоорой. Түрийвчнээс мөнгөний энерги гарахгүй байгаасай гэвэл задгай мөнгө хийдэг буюу эсвэл аль нэг халаасанд нь задлахааргүй томхон зоосон мөнгө хийгээрэй. Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байлгаж байгаарай. Түрийвчийн дэх бүх мөнгө нь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй. Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Тоглоомд хожсон, шудраг бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх дэмий. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өгөх, эсвэл нэн даруй үрэх.

Танд орж буй орлого 10 000 төгрөг ч байсан, тэрбум төгрөг ч байсан ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоосоо Тархийг нь авч өөртөө үлдээж байвал маш сайн. Та өөртөө мөнгөний тархи оюуныг өөртөө хадгалсан бол биеийг нь буюу бүгдийг нь үрсэн ч болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Танд цугласан хадгалсан мөнгөний хэмжээгээр мөнгө таныг хүрээлэх болно. Хүнд зээлсэн мөнгийг нь өгөхдөө тархийг нь заавал авч, нийт мөнгийг шууд өгөлгүй ядаж нэгээс доошгүй хонуулж байгаарай.

Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуулаарай. Олсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалах. Өр зээл авсан бол заавал төлж дуусгах. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн бололцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурхныхаа өмнө бичсэн цаасаа 3 хонуулаарай.

Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, харин өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосорно.

Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч байх хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа хамт өгдөг.

Олуулаа наргиж суухдаа ширээн дээрээ хоосон лонх битгий үлдээж байгаарай. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хэчнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү.

Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орой угаавал хөрөнгөө угаана гэсэн үг. Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно.

Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй.

Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өгдөг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай.

Хэрвээ түрийвчинд чинь дутагдаж гачигдахыг мэдэхгүйгээр амьдрахад хангалттай мөнгө байгаа бол уруулдаа нааж тэнгэрийн од, далайн ус, элсний ширхэг шиг маш олон, тоолж баршгүй болох болтугай гэж гурван удаа шившээрэй. Мөнгө зээлж байхдаа аз авчирч, хурдан эргүүлж өгөх юмсан гэж дотроо залбираарай.

Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй. Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хийгээрэй.

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсэж байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрэлгүй гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал