Таагүй энергийн нөлөөллөөс дээгүүр байхын тулд хувь хүний сахилга бат, хүмүүжил, ёс суртахуун, ариун цэвэр маш их үүрэгтэй. Хамгийн чухал нь бид эхлээд өөртөө таалагдах ёстой. Яагаад өөртөө таалагдах хэрэгтэй вэ? гэхээр хүн өөрөө байгалийн амьтан учраас хүний биед махбод оршин буй.
Иймд дараах зүйлсийг анхаараарай.
- Арьс маш чухал үүрэгтэй. Арьсаа цэвэр толигор байлгах, өөрт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь таны санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэгч гал махбодод их хэрэг болно.
- Хуучин хэр нь маш чанартай, байнга хэрэглэдэг ямар нэгэн гутал хувцастай байх.
- Үс бол тэр чигтээ эрүүл шийдвэр гаргах, амьдралын зөв хандлага, оюун ухааныг зохицуулж байдаг модон махбодтой холбоотой учраас, байнга тэжээлийн тос түрхэж, тохирсон шампунь хэрэглэж байх хэрэгтэй.
- Гарын ариун цэвэр тэр дундаа хумс арчилгаа, гарын тос, гар хамгаалдаг бээлий хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ нь таны харилцааны төмөр махбодыг нэмэгдүүлж өгөхөд тус болдог.
Баярлалаа.
Шинэ мэдээ