Унтлагын өрөө нь Фэнг Шүйд өөрөө цэнэглэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Та боддоо, салж нийлсэн утас, эсвэл толгой нь таардаггүй цэнэглэгч, эсвэл муу шахдаг цэнэглэгч хэрэглэх нь ямар байдаг вэ? Биед наалддаггүй хөнжил, толгой хөлөргөж хөөргөдөг дэр, эсвэл нухдаг ор, дугарч чахардаг ор, зохимжгүй агааргүй байрлал нь дээрх асуудалтай цэнэглэгч шиг биш гэж үү?
Тэгээд асуудалтай дутуу цэнэгтэй гарахаар тэр өдрийн ажил юу болдог билээ. Сайхан унтаж амарч, бүрэн дүүрэн эрч хүчтэй байхын тулд таны унтлагын өрөөний сонголт нь хамгийн чухал. Биеийн чийгийг тэнцвэржүүлдэг, биеийн чийгийг тогтмол барьдаг, дааруулж бас хөлөргөдөггүй, аятайхан хөнжил ор нь таныг ямар ч ажилд бэлдэж бэлэн болгож чаддаг. Дулаахан тухтай, үргэлж та сэтгэл хангалуун байснаар ямар ч ажилд амжилт гаргаж чадна.
Баярлалаа.
Шинэ мэдээ