Өөрчлөлт шинэчлэлт хиймээр байгаа үедээ юм оёорой

Юм оёж байхдаа өндөр уулын тухай, эсвэл урсаж байгаа голын тухай бодож сэтгэлээ чагнаж байгаарай. Яагаад гэж үү? Оёж, бүтээж буй зүйлийг нь хэрэглэж байгаа хүн уул мэт амгалан, ус мэт мөнх үргэлжлээрэй гэсэн утгатай юм. Ер нь энэ оёдлоор дагнаж ажилладаг хүмүүст хэлэхэд ажлын байрныхаа баруун талд нь цэлмэг тэнгэртэй уулын зураг, харин зүүн талдаа уулын  тунгалаг горхины зураг байрлуулаарай.
 
Ингэснээр таны сэтгэлээ шингээж бүтээсэн зүйл нь захиалагчид нөлөөлж, амнаас ам, гараас гарт таны сурталчилгаа тарахад тустай байдаг. Юм оёх нь нэгэн төрлийн үйл хийж байгаа бөгөөд, үйл гэдэг нь ямар нэгэн буруу зүйлийг зөв болгож засах, өөрчлөх гэсэн утгатай эртний үйл үг юм. Ямар нэгэн зүйл зогсонги байдалд орсон, сүүлийн үед та юу ч хийхгүй гайхаад, юу хийхээ мэдэхгүй байгаа бол, ер нь л өөрчлөн шинэчлэлт хэрэгтэй гэсэн үедээ ямар нэгэн зүйл оёорой гэж хэлмээр байна. 
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал