Хүүхдийн тоглоом маш эмх замбараатай байх хэрэгтэй. Сүүлийн үед хямдхан хэр нь дуураймал тоглоом элбэг болсон. Залуу гэр бүлүүдийг ажиглаад байхад хүссэн тоглоомыг нь авч өгөх хандлагатай байдаг. Гэтэл хүссэн тоглоомыг нь авч өгөөд байх нь дараах зүйлд их сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
- Хүүхэд ямар ч хүсэл мөрөөдөлгүй болж өсдөг.
- Худлаа тухайн үедээ л хөөрөөд хэсэг хугацааны дараа хэнд ч хэрэггүй болох зүйл авч өгөөд хэрэггүй. Энэ нь хүүхэд баг зүүж өөрийнхөөрөө биш хиймэл болгож хүмүүжүүлж байгаагийн нэг хэлбэр юм.
- Олон замбараагүй тоглоом нь тэднийг хар дарж зүүдлүүлдэг.
- Мөн хөнгөн өвчин ороох гээд байдаг.
Тиймээс хүүхдүүдээ аль болох чанартай сайн тоглоомыг бага зэрэг хүлээлтийн байдалтай худалдаж авч өгөх нь зөв. Мөн тоглоомыг нь үргэлж цэгцэлж хэрэггүй болсныг нь хаяж, хаалгатай шүүгээ, тавиур дээр хадгалж байх хэрэгтэй. Хамгийн чухал зөвлөгөө бол тэдэнтэй эцэг эхчүүд байнга тоглож байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ