Үйлчлүүлэгч хэрхэн татах Фэнг Шүйн зөвлөгөө

Үйлчлүүлэгч татах хэд хэдэн зөвлөгөөг оруулж байна.
1. Орчин хамгийн чухал. Өөрийнхөө үйл ажиллагаа болон хүмүүсийн явах урсгалд тааруулсан ажлын байр бэлдэх хэрэгтэй. Бүх орчин цэвэр цэмцгэр байдлаас эхэлдэг. Олон лангуун дээр очиж зөвлөгөө өгч байсан. Тоостой, бараагаа ангилж ялгадаггүй, өдөр бүр цэвэрлэгээ хийж чаддаггүй, хаалга нь чахарч дугардаг, гэрэл нь зарим нь шатсан дутуу гэх мэт маш олон муу Фэнг Шүй үүсгэгч орчин тойронд нь байсан. Жижиг зүйлд ч гэсэн анхаарлаа хандуулж байж та бизнесийн орчингоо үүсгэх болно.
2. Усыг зөв ашиглах. Бизнесийн орчныхоо хойд зүгтээ ямар нэгэн оргилж байгаа зураг эсвэл Фэнг шүйн жижиг усан оргилуур заавал тавиарай.
3. Шат болон, гадна хаалга руу хэт ойрхон байх нь мөн л сайны дохио биш. Ямар ч аргаггүй тийм байрлалд та түрээсэлдэг бол ажлын байран дээрээ алтан самар өлгөх хэрэгтэй байдаг. Хамгийн сайн байрлал бол хол ч биш. Ойр ч биш. Яг л дунд хэсэгт байх байрлал. Мөн жорлонгийн өрөөтэй ойрхон байрлал мөн л таагүй. Тиймээс жорлонгийн өрөөнөөс өөрийнхөө бизнесийн орчныг хамгаалах нь зүйтэй.
4. Нил ягаан өнгийг заавал ашиглах хэрэгтэй. Таны суудаг сандал,мөнгөний сав, эсвэл жижигхэн нил ягаан өнгийн хөшиг гээд ямар нэгэн байдлаар их бага нь хамаагүй тийм өнгийн зүйл бизнесийнхээ орчинд байлгах хэрэгтэй. Гэрлийн бүрхүүл, үзгийн сав гээд аль нь ч байж болно.
5. Барааны өрөлт маш чухал. Бүх бараагаа нэг дор овоолох болон бүгдийг нь үйлчлүүлэгчдээ харагдуулах гэсэн, талбай жижгээс болоод замбараагүй их өрсөн харагддаг. Энэ нь худалдан авагчийг төөрөгдөлд оруулдаг. Тиймээс цомхон бөгөөд сэтгэлд нийцсэн өрөлтөөр өрөөрэй.
6 Эцэст нь таны үйлчлүүлэгч рүү харж байгаа харц болон харилцаа маш чухал. Таны банкны зээл, гэртээ асуудалтай байгаа нь үйлчлүүлэгчид ямар ч хамаагүй учир гол ажилдаа чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулж харилцаагаа сайжруулах тал дээр илүү сайн ажиллах. Таны хийж буй бизнес өөрийн гэсэн хэв маягтай байх. Хэн нэгнийг дуурайж, олны хошуурч байгаа зүйлээс хол байж өөрийн гэсэн өнгө төрхийн олсон бизнес заавал цэцэглэн хөгждөг.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал