Ажлынхаа бүтээмжийг дэмжихийн тулд мэдэх ёстой 3 зүйл байдаг.
-
Өглөө бүр орж ирээд ажлынхантайгаа мэндэлж байгаарай. Ажлын хэн нэгэн байхгүй байсан ч гэсэн ажлын байртайгаа чимээгүй ч хамаагүй өглөөний мэнд гэж мэндэлж байгаарай. Учир нь ажлын байр луу чиглэж байгаа энерги тан руу чиглэж, амжилттай ажиллаж эхлэхэд хэрэгтэй энергийн урсгал чиглэж ирэх болно.
-
Ажил дээрээ ирсэн бол хамгийн түрүүнд агаар оруулж, хөшгөө нээж эсвэл ус буцалгах гэх мэт үйлдлүүдийг хийгээрэй. Учир нь эдгээр үйлдэл нь бүгдээрээ ажлын энергийн урсгалыг таатай болгож шинэ энергиэр цэнэглэгдэхэд туслах болно. Цэвэрлэгээ хийсэн ч болно.
-
Өглөө бүр ажлынхаа ширээг арчиж байгаарай. Энэ хамгийн чухал. Энэ нь танд өдөртөө саад тотгор бэрхшээл учрахгүй гэсэн утгатай юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ