Хайр дурлалыг өөртөө татаж болох аргууд

Унтлагын өрөө нь хаана байрладгаас үл хамааран /хайрын харьцааны орчин/ Фэнг Шүй ашиглан хайр дурлалыг өөр рүүгээ татаж болох аргууд байдаг:

Өрөөн дотроосоо гаргаж хаях шаардлагатай зүйлүүд:

  • Өнгөрсөн харьцаатай холбоотой бүх л эд зүйлс: Дурлалын захидлууд, бэлэг зэрэг. Хэрвээ та хань ижилтэй болохыг хүсэж буй ганц бие бүсгүй бол гэртээ байгаа ганц бие хүний энергийг гэр рүү чинь татаж байдаг дан ганц эмэгтэй хүний дүрс бүхий зураг /хананд нь өлгөөтэй жаазалсан зураг/ байвал гаргаарай.
  • Хосоороо биш эд зүйлийг хаях: Унтлагын өрөөг нь ганцхан чийдэн гэрэлтүүлж байдаг бол та ганцаараа байхтайгаа эвлэрсний шинж
  • Хурц, үзүүртэй эд зүйлсээ хаях: Хайр дурлалын орчинд хурц үзүүртэй зүйлс байх нь танд таалагддаг хүмүүсийг амьдрал руу нь оруулахгүй байх нигууртай. Жишээ нь: Кактус байлгах хэрэггүй.
  • Эмэгтэй хүний энерги шингэсэн эд зүйлс: Үнэртний олон шил сав, оёдол, хатгамал, нэхмэлүүд. Өрөөндөө зарим нэг, эр хүний энерги татах зүйлс оруулж тавиарай.
  • Энерги төөрөлдүүлэх зүйлс: Телевизор, дасгалын аппаратууд, ажилтай холбоотой зүйлс
  • Хүүхдийн энерги татах зүйлс: Амьтны баримлууд, хүүхэлдэй зэрэг нь эр хүний энерги татахгүй.

Өрөөндөө байрлуулбал зохих зүйлс:

  • Өрөөндөө хайр дурлалд шаардлагатай зай гаргаж өгөөрэй: Шүүгээ зайчилж, хэрэггүй зүйлсээ тарааж өгөх, эм тан их байвал онц чухал бишийг нь хаяарай.
  • Ганцаар байдаг зүйлсийг хос болгоорой: Гэрэл чийдэн, хос лааны суурь, хос зүрх г.м
  • Хайр дурлал ирж буйг мэдэрч, шинэ харьцаанд бэлэн байгаа бол: Унтлагын орны цагаан хэрэглэл, лаа, цэвэрхэн ванны өрөө, халат, массажны тос г.м. зүйлүүдээ шинэ болгоорой.

Фэнг Шүйд ягаан өнгө хайр сэтгэлийг илэрхийлдэг тул ийм өнгийн эд зүйлс өрөөндөө тавиарай.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал