Хамгаалалт

Өөрийнхөө зовлонг ярьж, танаас тусламж хүсэж, өөрийнхөө асуудлыг шийдэхэд нь туслаач гэдэг хүнээс л хамгийн их болгоомжтой байх хэрэгтэй.

Танд өөрийнхөө болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар өөрийгөө биш хэн нэгнийг буруутгаж ярьж байгаа бол тэр хамгийн аюултай хүн. Хэсэг хугацаанд таныг ашиглачхаад, дараа нь дахиад өөр хэн нэгэнтэй нийлж таны эсрэг ямар нэгэн зүйл хийж мэднэ.

Таны талаар таны нууцын талаар ямар нэгэн зүйл ярьж мэднэ. Бэлэн амтай, хүн болгонтой хээгүй, хамаагүй харьцдаг, орчноо мэдэрдэггүй, соёлгүй, хүнийг ерөөсөө боддоггүй хайрладаггүй хүнээс л хамгийн их болгоомжтой байх хэрэгтэй. Ийм хүнийг хамгаалаад ч хэрэггүй. Угаасаа тэр хүн нь нэгэнт тийм болсон бол урьд нь таны мэддэг тэр хүн биш болж, тэс өөр нэгэнт өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүн болсон байдаг. Иймд анхнаасаа сайнаар дурсдаг байгаа дээрээ өөрийнхөө орчин болон өөрийнхөө ивээлд аваад хэрэггүй байдаг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал