Та хоолондоо, шөлөндөө, цайндаа давс хийгээд шингэн зүйлд хэрхэн уусахыг нь сайн ажиглаж хараарай. Ажиглаж харж байхдаа:
Хиргүй тунгалаг сэтгэлээр, өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон хөрөнгөө би чамд өгсөн. Иймд өөрийн ажлаа бүтээсэн бол миний ажлыг буцааж бүтээж өгөөрэй хэмээн танд өглөгтэй эсвэл та авлагатай хүмүүсийнхээ талаар сайтар бодно.
Эртний Япончуудын ашигладаг байсан арга бөгөөд давсны уусах эсэхийг нь ажиглаж байхдаа дээрх хүмүүсийг төсөөлөн бодох нь тухайн өртэй хүнийхээ ажлын бүтээмж, замыг нь засаж байна гэсэн утгатай.
Тийм ч учраас сумочид бэртэл гэмтлээс хол, хэл амнаас хол, өглөг авлагаас хол хэмээн билэгдэж дэвжээн дээрээ бөхчүүд нь давс цацдаг. Давсыг шингэн зүйлд уусах агшинд л тухайн хүнийхээ ажлыг бүтэж байгаагаар төсөөлөн бодоорой.
Баярлалаа.