Ашиг орлогоо нэмэгдүүлэх

Фэнг Шүйн ахуйн зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Манайхан маш хэнэггүй бизнес хийдэг. Орчин тойрноо янзлахын оронд лам бөө гэж гүйдэг. Банкны лизинг, зээл гээд маш олон зүйлд санаа зовдог. Өөрийн бизнесээ цааш үргэлжлүүлэн авч явахын тулд зээл авсан гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Хэн ч таны зээлд шаналсан стресстэй царайгаар үйлчлүүлэхийг хүсэхгүй. Тиймээс юу ч тохиолдож байсан орчноо сайтар ажиглаж, мөн та маш сайхан инээмсэглэж хүн болгонтой жигд харьцах ёстой. Үйлчлүүлэгч таны зовлонг ойлгох шаардлага байхгүй. Тэд л таныг энэ өр ширнээс гаргахад тан туслах болно. Тиймээс толгойгоо өргө. Өөдөө тэмүүл.

2. Хамгийн түрүүнд ашиг орлогыг нь нэмэгдүүлдэг зүйл бол цэвэр цэмцгэр байдал. Лангуу, дэлгүүр гээд ямар ч бизнес байсан сайтар цэвэрлэж, өөрийнхөө эргэн тойронд цаасан хайрцгаар хийсэн хогийн сав, нийтийн бие засах газар хэр ойрхон байгааг анзаараарай. Хэрэв ойрхон байдаг бол 00-н өрөөний бохирын хоолойг улаан өнгийн цахилгааны лентээр гурав давхарлаж ороож өгөөрэй.

3. Кассын машин болон өөрийн тан зүүж байгаа мөнгөний сав нь таны эд баялгийн өнгөтэй байх хэрэгтэй. Фэнг Шүйн хувь хүний зөвлөгөөний 8-с 9 хуудас мэдээлэл дээр Зүг болон Өнгө нь гардаг. Өөрт ээлтэй эд баялгийн өнгөтэй жижигхэн уут хийгээд тэр уутандаа долоон улсын зоосон мөнгө хийгээрэй. Мөн жижиг толь нэмж хийнэ. Ингээд кассын машин болон мөнгөний савандаа байлгах хэрэгтэй. 

4. Хамгийн анхны үйлчлүүлэгчдээ өөрийнхөө бүтээгдэхүүнийг заавал маш сайн хямдруулж өгөөрэй. Баярлуулж гаргах хэрэгтэй.

5. Жижиг модны (ямар ч хамаагүй) ногоон навч ажлын байрандаа үргэлж байлгаарай. Энэ нь мөнгөний ЯН энергийг үргэлж дууддаг. Хиймэл жижигхэн ногоон навч байж болно. Мөн ногоон хашаар хийсэн навч олж чадвал бүр сайн.

6. Фэнг Шүйн мөрөг загасыг мөнгөтэйгөө ойрхон байрлуулах хэрэгтэй.

7. Хүний хуучин зүйл хэрэглэхгүй байх. (Лангуу, ширээ сандал г/м) Нэгэнт хэрэглээд эхэлсэн бол аль болох түргэн өөрөө худалдаж аваарай.

8. Лангуу болон ямар нэгэн ажлынхаа тавилгыг "П" хэлбэрээр байрлуулж болохгүй.

9. Хурц гэрэл Фэнг Шүйд маш сайн мөнгө дуудах зэмсэг болдог. Тиймээс хурц гэрэл асаагаарай. Хувцасны лангуу ажиллуулдаг бол өөрийнхөө сууж буй хэсгээ маш сайн гэрэлтүүлж өгөх хэрэгтэй. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал